Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Рут 1:13 - Ариун Библи 2013

13 том болж өстөл нь та нар хүлээх үү? Тэр болтол та нар бусдын эхнэр болохоос татгалзан тусдаа байх уу? Үгүй ээ, охид минь. Яагаад гэвэл энэ нь та нараас илүү надад гашуун байна. Учир нь ЭЗЭНий мутар миний эсрэг байсан юм гэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

13 тэднийг өстөл нь та нар хүлээх үү? Тэгснээр та нар гэрлэхээс татгалзах уу? Үгүй, охид минь. Яагаад гэвэл энэ нь та нараас илүү надад хүнд байна. Учир нь ЭЗЭНий мутар миний эсрэг байсан юм гэв.

Onani mutuwo Koperani




Рут 1:13
11 Mawu Ofanana  

Иуда өөрийн бэр Тамарт —Чи миний хүү Шелаг насанд хүртэл эцгийнхээ гэрт бэлэвсэн эмийн ёсоор суу гэжээ. Учир нь тэрээр Шела бас ах нарынхаа нэгэн адил үхэх вий гэж боджээ. Тэгээд Тамар эцгийнхээ гэрт очиж суув.


Өрөвдөөч намайг, өрөвдөөч, найзууд та нар минь! Учир нь Бурханы мутар намайг цохив.


Учир нь өдөр шөнөгүй Таны мутар намайг хүндээр дарж, Шим шүүс минь зуны ганд хатсан буюу. Села


Учир нь Таны сум намайг нэвт сүлбэж, Таны мутар намайг доош даржээ.


Хуарангаас тэднийг бүрэн устгахын тулд ЭЗЭНий мутар тэдний эсрэг байв.


ЭЗЭНий айлдаж, тэдэнд тангарагласны дагуу тэд хаашаа ч явсан ЭЗЭНий мутар тэдэнд гамшгийг авчирсан бөгөөд тэд маш ихээр дарлагдав.


Буцагтун, охид минь, явцгаагтун. Нөхөрт гарахад би дэндүү хөгшдөнө. Найдвар тасраагүй гээд энэ шөнө нөхөрт гарлаа гэж бодоход төрөх хөвгүүдийг


Тэд дахин дуугаа улам өндөрсгөн уйлалдав. Орпа хадам эхийгээ үнсэж, харин Рут түүнээс зүүгдэв.


Би дүүрэн гарч явсан боловч ЭЗЭН намайг хоосон буцааж авчрав. Нэгэнт ЭЗЭН миний эсрэг гэрчилж, Төгс Хүчит Нэгэн надад муугаар хандсан тул та нар юунд намайг Наоми гэж дуудна вэ? гэлээ.


Тиймээс тэд хүмүүсийг илгээж, Филистийн хамаг ноёдыг цуглуулан —Биднийг болон манай ард олныг үхүүлэхгүйн тулд Израилийн Бурханы авдрыг байсан газарт нь буцаа гэж шаардав. Учир нь хот даяар үхлийн үймээн самуун болж, Бурханы мутар тэнд маш хүндээр дарж байв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa