28 Учир нь Эзэн Өөрийн үгээ дэлхий дээр гүйцэд, түргэн биелүүлэх болно» гэжээ.
Бидний авралын Бурхан, Газар дэлхийн бүх хязгаар, Алс холын далайн найдлага болох Та айдас төрүүлмээр үйлсээр Бидэнд зөвт байдалд хариулна.
Тэр дэлхийг зөв шударгаар шүүх болно. Тэрээр ард түмнүүдийг чигч шударгаар шүүнэ.
Израиль аа, чиний ард түмэн хэдийгээр Далайн элс мэт байсан ч Үлдэгсэд нь л буцна. Сүйрэл нь тогтоогдсон бөгөөд зөвөөр дүүрэн байна.
Учир нь түг түмдийн БУРХАН Эзэн тогтоосон сүйрлийг бүх газрын дунд хэрэгжүүлнэ.
Элэглэхээ одоо зогсогтун. Эс тэгвэл гинж чинь чангарна. Учир нь бүх дэлхий дээр хатуу тогтоогдсон сүйрлийг Түг түмдийн Эзэн БУРХАНаас би сонсов.
Гэвч түг түмдийн ЭЗЭН шүүхээр өргөмжлөгдөж, Ариун Бурхан үнэн зөв дор ариунаа үзүүлнэ.
Учир нь ертөнцийн эхнээс өнөөг хүртэл болоогүй мөн хэзээ ч болохгүй гамшиг болно.
Өөрийнхөө томилсон нэгэн Хүнээр дамжуулж ертөнцийг шударгаар шүүх өдрөө Тэр тогтоосон агаад Түүнийг үхэгсдээс амилуулснаар үүнийгээ бүгдэд нотолсон ажгуу гэв.
Би тэнгэр нээгдсэнийг харлаа. Харагтун, тэнд цагаан морь байлаа. Түүнийг унасан нь “Итгэмжит агаад Үнэн” гэсэн нэртэй бөгөөд зөв шударгаар шүүж дайтдаг.