Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Ром 9:27 - Ариун Библи 2013

27 Исаиа Израилийн талаар хашхиран «Израилийн хөвгүүдийн тоо далайн элс мэт байсан ч үлдэгсэд нь аврагдана.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

27 Исаиа Израилийн талаар хашхиран «Израилийн хөвгүүдийн тоо далайн элс мэт байсан ч үлдэгсэд нь аврагдана.

Onani mutuwo Koperani




Ром 9:27
15 Mawu Ofanana  

Би үнэхээр чамайг ерөөж, үр удмыг чинь тэнгэрийн одод, далайн эргийн элс мэт асар олон болгоно. Үр удам чинь дайснуудынхаа үүд хаалгыг эзэгнэх болно.


бид дахин Таны тушаалуудыг зөрчиж, эдгээр жигшүүрт зүйлсийг үйлдэгч ард түмнүүдтэй ураг төрөл болно гэж үү? Биднийг нэг ч үлдэгсэдгүй, нэг ч зугтагсадгүй болтол бүү устгаач. Та бидэндээ ингэтлээ бүү хилэгнээч.


Гэвч одоо богинохон хугацаанд Бурхан ЭЗЭН минь нигүүлсэлээ үзүүлэн биднийг үлдэгсэд болгон орхиж, ариун газартаа биднийг гадсаар аргамжсан. Ингэснээр Бурхан маань бидний нүдийг гэгээрүүлэн боолчлолд байхад маань багахан сэргэлтийг соёрхсон.


Иудагийн хаад болох Уззиа, Иотам, Ахаз, Хезекиа нарын өдрүүдэд, Иуда болон Иерусалимын тухай Амозын хүү Исаиагийн үзсэн үзэгдэл.


Хэрэв түг түмдийн ЭЗЭН Цөөн бидэнд амьд үлдэгсдийг үлдээгээгүй бол Бид Содом мэт болж, Гоморра шиг болох байлаа.


Тэр өдөр Эзэн мутраа хоёр дахь удаагаа дахин сунгаж, Ассири, Египет, Патрос, Куш, Елам, Шинар, Хамат болон далайн арлуудаас Ард түмнээсээ үлдсэн үлдэгсдийг буцааж авна.


Тэгээд энэ нь чидун модыг доргиох шиг Усан үзэм хураалтын дараах хаягдал түүх лугаа адил Дэлхийн төвд, хүмүүсийн дунд байх болно.


Египет нутагт цагаачлахаар тийшээ орсон Иудагийн үлдэгсдээс зугтах юмуу амь гарах эсвэл Иудагийн нутагт эргэж ирэх хэн ч үгүй. Хэдийгээр тэд амьдрахаар буцаж ирэхийг тэмүүлэвч, хэдэн оргодлоос өөр хэн ч буцаж ирэхгүй» гэж айлдав.


Усан үзмийн талбайгаар явж сүйтгэ, Гэхдээ бүрмөсөн бүү устга. Мөчрүүдийг нь суга тат, Учир нь тэд ЭЗЭНийх биш.


Харин Би үлдэгсдийг үлдээнэ. Та нарыг улсуудын дунд тараасан үед та нараас үндэстнүүдийн дунд илднээс зугтаагсад байх болно.


Гэсэн ч Израилийн хөвгүүдийн тоо Далайн элс мэт хэмжишгүй агаад Тоолшгүй байх болно. “Та нар Миний ард түмэн биш” гэж Тэдэнд айлдсан газарт тэд “Та нар амьд Бурханы хөвгүүд” гэгдэх болно.


ЭЗЭНий нэрийг дууддаг бүхэн аврагдах болно. ЭЗЭНий айлдсанаар Сион уул ба Иерусалимын хувьд Тэнд зугтагсад байх болно ЭЗЭНий айлдсанаар ЭЗЭНий дуудсан хүмүүс Амь мултрагсдын дунд байх болно.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa