14 Учир нь Бурханы Сүнсээр удирдуулж байгаа бүхэн нь Бурханы хөвгүүд юм.
Та миний Бурхан учраас Тааллыг тань гүйцэлдүүлэхийг надад заагаач! Сайн Сүнс тань намайг Тэгш газарт удирдана.
Би шударга ёсны харгуйгаар, шударга шүүлтийн жимээр явдаг нь
Гэсэн ч Израилийн хөвгүүдийн тоо Далайн элс мэт хэмжишгүй агаад Тоолшгүй байх болно. “Та нар Миний ард түмэн биш” гэж Тэдэнд айлдсан газарт тэд “Та нар амьд Бурханы хөвгүүд” гэгдэх болно.
Амар тайвныг тогтоогсод ерөөлтэй еэ! Тэд Бурханы хөвгүүд гэж нэрлэгдэх болно.
Харин Өөрийг нь хүлээн авсан болгонд, Өөрийнх нь нэрэнд итгэгчдэд Тэрээр Бурханы хүүхэд болох эрхийг өглөө.
Учир нь Бурханы хөвгүүдийн илчлэгдэхийг бүтээл нь тэсэж ядан хүлээдэг юм.
Учир нь махбодын дагуух нь махбодынхыг, Сүнсний дагуух нь Сүнсний юмсыг боддог.
Хэрэв Бурханы Сүнс үнэхээр та нарын дотор оршиж байвал, та нар махбодоор бус, харин Сүнсээр байна. Хэрэв хэн нэгэнд Христийн Сүнс байхгүй бол тэр Түүнийх биш.
“Та нар Миний ард түмэн биш” гэж тэдэнд айлдсан тэр газарт Тэд амьд Бурханы хөвгүүд гэж дуудагдах болно» гэсэн юм.
Махбодын хүүхдүүд нь Бурханы хүүхдүүд биш харин амлалтын хүүхдүүд нь үр гэж тооцогдсон.
Би та нарын Эцэг болж Та нар Миний хөвгүүд, охид болно» гэж Төгс хүчит Эзэн айлддаг” гэжээ.
Учир нь та нар бүгд Христ Есүст итгэх итгэлээр Бурханы хөвгүүд болсон ажээ.
Энэ нь хуулийн дор байгсдыг золихын тулд юм. Ингэснээр бид үрчлэлийг хүлээн авах юм.
Та нар бол хөвгүүд нь мөн тул, Бурхан Өөрийн Хүүгийн Сүнсийг бидний зүрхэнд илгээсэн байна. Тэр Сүнс “Ааба, Аав аа” гэж дууддаг.
Харин Сүнсээр яв, тэгвэл та нар махбодын хүсэлээ гүйцэлдүүлэхгүй гэж би та нарт хэлнэ.
Хэрэв та нар Сүнсээр удирдуулдаг бол хуулийн дор эс байна.
Тэрээр хүслийнхээ сайн тааллын дагуу, биднийг Есүс Христээр дамжсан үрчлэлд урьдаас тогтоожээ.
Бүх сайн, зөвт байдал ба үнэнд гэрлийн үр жимс байна.
Бид Бурханы хүүхдүүд гэж дуудуулахаар ямар их хайрыг Эцэг бидэнд соёрхсоныг хараач! Бид бол чухам энэ л юм. Биднийг ертөнц таньдаггүй нь Түүнийг таниагүйн учир юм.
Түүний тушаалуудыг сахигч нь Түүн дотор байж, Тэр ч түүний дотор байна. Бидний дотор Тэр байгааг Түүний бидэнд өгсөн Сүнсээр бид мэддэг.
Ялагч нь үүнийг өвлөх бөгөөд Би түүний Бурхан болж, тэр Миний хүү болно.