18 нүглээс чөлөөлөгдөн зөвийн боолууд болсон.
18 нүглээс чөлөөлөгдөн зөвт байдлын боолууд болсон.
Аяа ЭЗЭН, би үнэхээр Таны зарц, Би Таны зарц бүсгүйн хүү зарц тань билээ. Та хүлээсийг минь тайлсан.
Та зүрхийг минь уужруулах учир Тушаалуудын тань замаар би гүйх болно.
Тушаалуудыг тань хайдаг тул Би чөлөөтэй алхах болно.
Аяа Бурхан ЭЗЭН, Танаас өөр эзэд биднийг захирсан боловч Зөвхөн Танаар дамжуулан Нэрийг тань дурдах болно.
Чиний эсрэг бүтээгдсэн нэг ч зэвсэг амжилт олохгүй. Шүүх дээр чиний эсрэг боссон хэл бүрийг чи яллана. ЭЗЭНий зарц нарын өв нь энэ бөгөөд Тэдэнд Надаас зөвтгөл ирнэ” гэж ЭЗЭН зарлиг болгов.
—Над дээр Эзэний Сүнс байна. Учир нь ядууст сайнмэдээг хүргэхийн тулд Намайг Эзэн тосолсон юм. Тэр Намайг илгээсэн нь Олзлогдогсдод эрх чөлөөг тунхаглах, Сохруудад хараа оруулах, Дарамтад байгсдыг чөлөөлөхийн сацуу,
Тэгээд та нар үнэнийг ойлгож, үнэн та нарыг чөлөөлнө гэв.
Иймээс Хүү та нарыг чөлөөлвөл та нар үнэхээр эрх чөлөөтэй болно.
Учир нь та нар хуулийн дор байгаа бус, харин нигүүлслийн дор байгаа тул нүгэл та нарыг захирахгүй.
Харин одоо нүглээс чөлөөлөгдсөн бөгөөд Бурханд боолчлогдсон та нар ариусалд хүрэх үр жимс авдаг. Төгсгөл нь мөнх амь билээ.
Учир нь үхсэн нь нүглээс чөлөөлөгдсөн.
Учир нь Христ Есүс доторх амийн Сүнсний хууль нь чамайг нүглийн болон үхлийн хуулиас чөлөөлсөн ажээ.
Христ биднийг эрх чөлөөтэй болгохын тулд чөлөөлсөн юм. Иймд бат зогс, дахиж боолчлолын буулганд бүү орогтун.
Чөлөөт хүн мэт үйлд. Эрх чөлөөгөө муу муухайг далдлах халхавч болгон бүү ашигла, харин Бурханы зарц мэт үйлд.