Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Ром 2:6 - Ариун Библи 2013

6 Бурхан, хүн бүрд үйлсийнх нь дагуу хариуг өгнө.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

6 Бурхан хүн бүрд үйлсийнх нь дагуу хариуг өгнө.

Onani mutuwo Koperani




Ром 2:6
25 Mawu Ofanana  

Учир нь Тэрээр үйлсийнх нь дагуу хүмүүнд хариулж Зам мөрийнх нь дагуу олгодог ажээ.


Эзэн, хайр энэрэл ч Таных Учир нь Та хүн бүрд Үйлдсэнийх нь дагуу хариулдаг.


Харин одоо явж, чамд Миний айлдсан газар уруу ард түмнийг удирд. Үзэгтүн, Миний тэнгэрэлч чиний өмнө явна. Гэвч Би нүглийнх нь төлөө айлчлах өдөртөө тэдэн дээр айлчилна гэв.


“Харагтун, бид үүнийг мэдээгүй” гэж чи хэлэх аваас Зүрхийг чинь дэнслэгч анхаарахгүй гэж үү? Сэтгэлийг чинь хамгаалагч мэдэхгүй гэж үү? Тэрээр үйлсийнх нь хариуг хүмүүнд өгөхгүй гэж үү?


Зүрхнийх нь сэдэл хүчирхийлэл Уруулынх нь яриа зовлон болой.


Явуулын мунхгийг хөлслөгч эсвэл согтууг хөлслөгч болбоос Бүхнийг шархдуулдаг харваач лугаа адил.


“Зөвт ба буруутын аль алиныг нь Бурхан шүүнэ” гэж би зүрхэндээ хэлэв. Учир нь бүх бүтээл, бүх үйлсэд Түүний тогтоосон цаг хугацаа буй.


ЭЗЭН Би зүрхийг эрэлхийлж, Цээж дотрыг шалгадаг нь Хүн бүрд замуудынх нь дагуу, Үйлсийнх нь үр дүнгийн дагуу өгөхийн тулд юм.


Хүн бүрд замынх нь болон үйлсийнх нь үр жимсийн дагуу өгдөг бөгөөд мэлмий нь хүний хөвгүүдийн бүх замналыг харахаар нээлттэй байдаг, зөвлөгөөгөөрөө агуу, үйлдлээрээ хүчирхэг нь Та билээ.


Нүгэл үйлдэгч амь үхэх болно. Хүү нь эцгийнхээ хилэнцийг үүрэхгүй, эцэг нь ч хүүгийнхээ хилэнцийг үүрэхгүй. Зөвтөд зөв нь, буруутад гэм буруу нь байна.


“Тиймээс Израилийн гэр ээ, Би та нарыг хүн бүрийнх нь замналын дагуу шүүнэ” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. “Хилэнц чинь та нарт бүдрэх чулуу болчихгүйн тулд бүх гэмт үйлдлээсээ эргэ, эргэгтүн.


Би бас тэднийг үндэстнүүдийн дунд тарааж, тэд улс гүрнүүд даяар хөөгдсөн. Замнал ба үйлсийнх нь дагуу Би тэднийг шүүв.


Хүний Хүү тэнгэрэлч нарынхаа хамт Эцэгийнх шигээ алдраар ирж, хүн бүрд үйлийнх нь дагуу хариу өгөх бус уу?


Та өөртөө байгаа итгэлээ Бурханы өмнө өөрийнхөө хувьд л байлга. Зөвшөөрдөг зүйлдээ өөрийгөө ялладаггүй хүн нь ерөөлтэй еэ!


Таригч, услагч нь нэг юм. Тэд тусбүрдээ зүдэл зүтгэлийнхээ дагуу шагналаа авах болно.


Иймд цагаас өмнө, Эзэнийг иртэл юуг ч бүү шүүгтүн. Эзэн харанхуйд нуугдсан юмсыг гэрэлд гаргах бөгөөд зүрхний санааг илрүүлнэ. Тэгээд Бурханаас хүн бүрд магтаал ирэх болно.


Тиймээс хэрэв түүний үйлчлэгчид бас өөрсдийгөө зөвт байдлын үйлчлэгчид болгож хувиргах аваас энэ нь гайхмаар юм биш аж. Тэдний төгсгөл үйлсийнх нь дагуу байх болно.


Учир нь хүн бүр мууг ч, сайныг ч, юу үйлдсэнийхээ төлөө биеэрээ хариугаа авахаар бид бүгдээрээ Христийн шүүх суудлын өмнө гарч ирэх ёстой.


Зэсийн дархан Александр надад муу муухай юм их хийсэн. Эзэн түүнд хийснийх нь хариуг өгнө.


Хүүхдүүдийг нь Би үхлээр хөнөөнө. Оюун санаа хийгээд зүрхийг Нягтлагч нь Би байгаа юм гэдгийг бүх чуулган мэдэх болно. Би та нарын хүн бүрд үйлсийнх нь дагуу хариу өгнө.


Их, бага үхэгсдийг сэнтийн өмнө зогсохыг би харлаа. Номууд дэлгээстэй байв. Өөр нэг ном дэлгээстэй байсан нь амийн ном аж. Үхэгсэд үйлсийнхээ дагуу энэхүү номд бичигдсэнээр шүүгдэв.


Харагтун, Би удахгүй ирнэ. Хүн бүрд үйлдсэнийх нь дагуу буцаан төлөх шагнал минь Надтай хамт байгаа.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa