Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Ром 2:19 - Ариун Библи 2013

19 мөн хууль дор мэдлэгийн болон үнэний цогцтой гээд, сохруудын газарч, харанхуйд байдаг хүмүүсийн гэрэл,

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

19 мөн Хууль дотор мэдлэгийн болон үнэний цогцтой гээд, сохруудын газарч, харанхуйд байдаг хүмүүсийн гэрэл,

Onani mutuwo Koperani




Ром 2:19
23 Mawu Ofanana  

Өөрийнхөө нүдэнд мэргэн хүнийг чи үзсэн үү? Мунхаг хүнд тийм нэгнээс ч илүү найдлага бий.


Тэр “Иаковын овгуудыг босгон, Израилийн нөөцлөгдөн үлдэгсдийг сэргээхийн тулд Чи зарц минь байх нь өчүүхэн хэрэг. Авралыг минь газрын хязгаарт хүргэхийн тулд Би Чамайг үндэстнүүдийн гэрэл болгоно” гэв.


Өөрийнхөө нүдэнд мэргэн болж, Бодолдоо ухаалаг байгчид хөөрхий еэ!


Харуулууд нь сохор, Тэд бүгд юу ч мэдэхгүй. Тэд бүгд унтаж хэвтдэг, Зүүрмэглэх дуртай, хуцах чадваргүй хэлгүй ноход юм.


Тэднийг орхи. Тэд сохруудын сохор удирдагчид юм. Сохор нь сохортоо газарчилбал хоёул нүхэнд унах болно гэхэд


Харанхуйд суугч ард түмэн их гэрлийг үзэв. Үхлийн сүүдэрт нутагт суугчдын дээр гэрэл тусав» гэсэн юм.


Та нар ертөнцийн гэрэл мөн. Уулан дээрх хот нуугдаж үл чадна.


Харин нүд чинь ёрын муу аваас бүтэн бие чинь харанхуй болно. Хэрэв доторх гэрэл чинь харанхуй байх аваас тэрхүү харанхуй ямар их вэ!


Үнэнээр Би та нарт хэлье. Бурханы хаанчлалыг хүүхэд адил хүлээж аваагүй хүн тийш ер орохгүй гэжээ.


Харанхуй хийгээд үхлийн сүүдэрт суугсдын дээр гийж, Хөлийг маань амар тайвны замд чиглүүлэхийн тулд юм гэсэн хэмээв.


Тэд —Гэм нүгэлд төрсөн атлаа бидэнд заах нь уу чи? гээд түүнийг хөөн гаргав.


тэдний нүдийг нээлгэж, тэднийг харанхуйгаас гэрэл өөд, Сатаны эрхшээлээс Бурхан өөд эргүүлэхийн тулд юм. Тэгснээрээ тэд Надад итгэх итгэлээр ариусгагдагсдын дунд нүглийн уучлал ба өв хүртэх болно” гэсэн.


хуулиас заалгаснаар Түүний хүслийг мэдэн, онц сайн юмсыг таньдаг юм бол,


мунхаг хүмүүсийн сургагч, балчир хүмүүсийн багш гэж өөртөө итгэлтэй байдаг юм бол,


Хэн ч өөрийгөө бүү мэхлэг. Хэрэв та нарын дунд хэн нэг нь энэ үед өөрийгөө мэргэн гэж боддог бол тэр нь мэргэн болохын тулд мунхаг болог.


Бид Христийн төлөө мулгуу аж. Харин та нар Христ дотор ухаалаг аж. Бид мөхөс, харин та нар хүчтэй. Та нар алдар хүндтэй, харин бид нэр хүндгүй.


Ингэснээр та нар ертөнцийн гэрэл мэт гялалзан, гажууд үеийнхний дотор Бурханы өөгүй, буруугүй хүүхдүүд байх юм.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa