Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Ром 16:5 - Ариун Библи 2013

5 Тэдний гэрийн чуулганд болон мөн Христ уруу эргэсэн Азийн анхны хүн болох миний хайрт Епайнетад мэнд хүргээрэй.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

5 Тэдний гэрийн чуулганд болон мөн Христэд эргэсэн Азийн анхны хүн болох миний хайрт Епайнетад мэнд хүргээрэй.

Onani mutuwo Koperani




Ром 16:5
20 Mawu Ofanana  

Учир нь хоёр буюу гурвуулаа Миний нэрээр хаана цуглана, тэнд Би тэдний дунд байна гэж айлдав.


Азид үг тунхаглахыг Ариун Сүнс хориглосон тул тэд Фруг болон Галатын нутгаар дайран өнгөрч,


Гэвч Галлионыг Ахай нутгийн захирагч байхад нь иудейчүүд санаа нийлэн Паулын эсрэг босож түүнийг шүүхэд суудалд авчраад —


Тэр Ахайгаар явах гэж хүссэнийг нь ах дүү нар хөхүүлэн дэмжиж, түүнийг хүлээн авахыг дагалдагчдад хүсэн бичиглэв. Тэр хүрч ирээд нигүүлслээр итгэгсдэд үлэмж тусалжээ.


Партчууд, медчүүд, еламчууд мөн Месопотами, Иудей, Каппадок, Понт, Ази,


Өргөл дээж ариун бол үлдсэн нь бүхэлдээ мөн тийм, үндэс хэрэв ариун бол мөчрүүд ч бас тийм байна.


Учир нь Иерусалимын ариун хүмүүсийн дундах ядууст зориулж хандив өгөхийг Македонийнхон болон Ахайнхан таашаасан юм.


Эзэн дотор зүдэн зүтгэгч Труфайна Труфоса нарт мэнд хүргээрэй. Эзэн дотор ихэд зүдэж зүтгэсэн хайрт Персист мэнд хүргээрэй.


Тэд миний амийн төлөө өөрсдийгөө үхлийн аюулд оруулсан билээ. Тэдэнд ганц би ч биш мөн харийнхны бүх чуулган талархдаг билээ.


Та нарын төлөө ихэд зүдэж зүтгэсэн Мариад мэнд хүргээрэй.


Эзэн доторх миний хайрт Амплиатад мэнд хүргээрэй.


Ах дүү нар аа, би та нарыг ятгая. Стефанагийн гэр бүлийнхэн Ахайн анхны үр жимс бөгөөд тэд өөрсдийгөө ариун хүмүүсийн төлөөх үйлчлэлд зориулсныг та нар мэднэ.


Азийн чуулганууд та нарт мэнд хүргэж байна. Акул, Приска нар өөрийн гэрт цугладаг чуулганы хамт та нарт Эзэн дотор халуун мэнд хүргэж байна.


Бурханы хүслээр Христ Есүсийн элч болсон Паул, дүү Тимот нараас нь Коринт дахь Бурханы чуулганд мөн түүнчлэн Ахай даяар байгч бүхий л ариун хүмүүст.


Учир нь би та нарын чин сэтгэлийг мэдэх ба македоничуудад “Ахай ноднингоос бэлтгэгдсэн” хэмээн та нараар сайрхсан бөгөөд тэдний олонх та нарын зүтгэлд урамшсан билээ.


Лаодикт байгаа ах дүү нарт болон Нумфад, түүнчлэн тэр эмэгтэйн гэр чуулганд мэнд хүргээрэй.


мөн бидний эгч Апфиа, хамтран тэмцэгч Архийп нарт болон гэрт чинь цугладаг чуулганд.


Тэр хүслээрээ биднийг үнэний үгээр төрүүлэв. Ингэснээр бид Түүний бүтээлүүдийн анхны үр жимс нь болох юм.


Ахлагч би үнэний дотор чин хайрт Гаидаа.


Тэд бол өөрсдийгөө эмсээр бузарлаагүй хүмүүс юм. Учир нь тэд ариун аж. Тэд бол Хургыг хаашаа ч явсан, Түүнийг дагадаг хүмүүс. Тэднийг Бурханд болон Хурганд анхны үр жимс болгон хүмүүсийн дундаас худалдан авсан ажээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa