Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Ром 15:26 - Ариун Библи 2013

26 Учир нь Иерусалимын ариун хүмүүсийн дундах ядууст зориулж хандив өгөхийг Македонийнхон болон Ахайнхан таашаасан юм.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

26 Учир нь Иерусалим дахь ариун хүмүүсийн дотор буй ядууст зориулж хандив өгөх болсон нь Македони болон Ахайн хүмүүсийн сэтгэлд нийцэв.

Onani mutuwo Koperani




Ром 15:26
33 Mawu Ofanana  

Хөршөө гадуурхагч нь нүгэлтэн. Ядуу зүдүүг нигүүлсэгч жаргалтай яа.


Ядууг дарлах нь Бүтээгчийг нь доромжилж буй хэрэг. Үгээгүйд элэгсэг хандагч нь Түүнийг хүндэтгэж буй хэрэг.


Ядууг элэглэгч Бүтээгчийг нь гутаах. Гамшигт баясагч шийтгэлгүй эс үлдэх.


Ингээд энэ нь тэр өдөр цуцлагдсан бөгөөд намайг харж байсан сүргийн зовогсод нь энэ бол ЭЗЭНий үг байсныг ойлгов.


Би сүргийг нядлах үйл уруу нь хариулсан учир сүрэг зовов. Би өөртөө хоёр таяг авав. Нэгийг нь Би Тааламж гэж дуудаад, нөгөөг нь Нэгдэл гэж дуудав. Ингээд Би сүргээ хариулав.


Тэгэхэд Хаан тэдэнд “Үнэнээр Би та нарт хэлье. Та нар энэ ах дүүсийн минь дорд нэгэнд ийн үйлдсэн бол Надад хийсэн хэрэг” гэж хэлнэ.


Учир нь та нар үргэлж ядуустай цуг байна. Харин та нар Надтай үргэлж цуг байхгүй.


Харин цайллага хийхдээ ядуу эсвэл тахир дутуу, хазгар доголон, сохор хүмүүсийг урь.


Есүс шавь нарын зүг харцаа хандуулан —Ядуус та нар ерөөлтэй еэ! Бурханы хаанчлал та нарынх юм.


тэндээсээ Македонийн дүүргийн тэргүүлэх хот болох хараат хот Филиппойд очив. Бид тэр хотод хэд хоног байлаа.


Шөнө нь Паулд нэгэн македони хүн үзэгдлээр гарч ирээд “Македонид ирж бидэнд туслаач” гэж гуйсан ажээ.


Гэвч Галлионыг Ахай нутгийн захирагч байхад нь иудейчүүд санаа нийлэн Паулын эсрэг босож түүнийг шүүхэд суудалд авчраад —


Энэ бүхэн дууссаны дараа Паул Македони, Ахайг дайрч Иерусалим явъя гэж сүнсээр шийдэн, «Тэнд хэсэг байгаад би Ромд очих ёстой» гэв.


Гэвч Ананиа хариуд нь —Эзэн, би түүний тухай Иерусалим дахь Таны ариун хүмүүст тэр хичнээн их хор хүргэснийг олноос сонссон.


Ах дүү нар аа, би та нарыг ятгая. Стефанагийн гэр бүлийнхэн Ахайн анхны үр жимс бөгөөд тэд өөрсдийгөө ариун хүмүүсийн төлөөх үйлчлэлд зориулсныг та нар мэднэ.


Харин би Македониор дайраад та нар дээр очно. Учир нь би Македониор дайрч явах юм.


Би танайхаар дайрч Македонид очиж, Македониос дахин та нар уруу ирээд, Иудей уруу та нараар үдүүлэх гэсэн юм.


Би та нар дээр байхдаа юмаар дутаж байсан ч хэнд ч яршиг болоогүй. Македониос ирсэн ах дүүс хэрэгцээг минь хангаж байсан. Алив зүйлээр та нарт дараа болохгүйн тулд би өөрийгөө хичээж байсан бөгөөд хичээх ч болно.


Би тэнд Тит дүүгээ олоогүй учир сүнс минь амарсангүй. Тиймээс би тэдэнтэй салах ёс гүйцэтгээд, Македонийг зорин явсан.


Бид Македонид очсон ч бие махбод маань амарсангүй. Харин бид тал бүрээр шаналан зовж, гаднаа тэмцэлтэй, дотроо айдастай байв.


Учир нь энэ үйлчлэл нь ариун хүмүүсийн хэрэгцээг хангадаг төдийгүй, Бурханд өргөх арвин талархлаар бялхдаг.


Учир нь би та нарын чин сэтгэлийг мэдэх ба македоничуудад “Ахай ноднингоос бэлтгэгдсэн” хэмээн та нараар сайрхсан бөгөөд тэдний олонх та нарын зүтгэлд урамшсан билээ.


Нөгөөтээгүүр хэрэв надтай хамт очих зарим македоничууд та нарын бэлэн бус байгааг чинь олж харвал, та нарыг хэлэлтгүй, итгэлтэй сайрхалдаа бид ч ичих болно.


Сайнмэдээний анхан үед, намайг Македониос явсны дараа авах өгөхийн хэрэгт ганцхан та нараас өөр нэг ч чуулган оролцоогүйг филиппойчууд та нар өөрсдөө бас мэдэж байгаа.


Ингэж та нар Македони болон Ахай дахь бүх итгэгчдэд үлгэр дуурайл болов.


Учир нь Эзэний үг та нараас зөвхөн Македони болон Ахайд ч сонсогдсон төдийгүй Бурхан дахь итгэл чинь хаа сайгүй түгсэн билээ. Тиймд ямар нэгэн юм ярих хэрэг бидэнд алга.


Үнэндээ та нар Македони даяар байгаа бүх ах дүү нараа хайрладаг. Харин ах дүү нар аа, үүндээ улам их бялхахыг та нараас гуйя.


Би Македони уруу явахдаа, Ефест үлдээч гэж чамаас гуйсан нь өөр сургаал заахгүй байхыг чи зарим хүмүүст зааварлах


Учир нь Эзэн Есүст хандсан итгэл ба бүх ариун хүмүүст өгсөн хайрын чинь талаар би сонсдог.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa