Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Ром 15:14 - Ариун Библи 2013

14 Ах дүү нар минь, та нарын хувьд та нар өөрсдөө аливаа сайн сайхнаар дүүрэн, бүхий л мэдлэгээр дүүргэгдсэн мөн нэг нэгнээ зааварлах чадвартай гэдэгт би итгэсэн юм.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

14 Ах дүү нар минь, та нарын хувьд гэвэл та нар өөрсдөө аливаа сайн сайхнаар дүүрэн, бүхий л мэдлэгээр дүүргэгдсэн, мөн нэг нэгнээ ятгах чадвартай гэдэгт би итгэсэн юм.

Onani mutuwo Koperani




Ром 15:14
25 Mawu Ofanana  

Учир нь та нар аливаа үг, аливаа мэдлэгээр юм бүгдэд Түүний дотор баяжсан бөгөөд


Нэгэнд нь мэргэн ухааны үгийг Сүнсээр өгсөн бол, нөгөөд мэдлэгийн үгийг тэр л Сүнсээр өгсөн бөгөөд


Хэрэв би эш үзүүлдэг мөн бүх нууц болон бүх мэдлэгийг мэддэг байгаад, уулыг нүүлгэх бүрэн итгэлтэй байлаа ч, надад хайр үгүй бол би юу ч биш.


Шүтээнүүдэд өргөгдсөн тахилын тухайд гэвэл бид цөм мэдлэгтэй гэдгээ мэднэ. Мэдлэг ихэрхүүлдэг бол хайр босгодог.


Мэдлэгтэй чамайг шүтээний сүмд идэж суухыг чинь хэн нэгэн харвал, шүтээнд өргөсөн юмсыг идье гэж түүний сул дорой мөс чанар нь зоригжих бус уу?


Харин энэ мэдлэг бүх хүнд байдаггүй ажээ. Зарим хүмүүс өнөөг хүртэл шүтээнд дассан учир шүтээнд өргөсөн тахил гэж бодож идсэнээрээ сул дорой мөс чанараа бузарладаг аж.


Харин та нар юм бүхэнд, итгэл, үг, мэдлэг, аливаа оролдлого, та нарыг гэсэн хайранд маань бялхам байдгийн адил энэхүү нигүүлслийн ажилд ч бялхам байгаарай.


Бүх сайн, зөвт байдал ба үнэнд гэрлийн үр жимс байна.


Ингэхдээ Бурханы магтаал ба алдрын төлөө Есүс Христээр ирэх зөвт байдлын үр жимсээр дүүрэн байгтун.


Та нар зүрхэнд минь байдаг тул та бүгдийн талаар ингэж бодох нь надад зөв юм. Намайг сайнмэдээг хамгаалан батлахад ч, хүлээстэй байхад ч та бүгд надтай хамт нигүүлслийг хуваалцдаг билээ.


Зүрхэндээ Бурханд хандсан баяртайгаар дуулах сүнслэг дуу, магтуу, дууллууд, бүхий л мэргэн ухаанаар та нар бие биендээ заан, бие биенээ сэнхрүүлэн Христийн үг та нарын дотор бялхам орших болтугай.


Тиймээс та нар үйлддэг шигээ л нэг нэгнээ тайтгаруулж, нэг нэгнээ барьж байгуулагтун.


Ах дүү нар аа, зүгээр суугсдад зааварлаж, хулчгаруудыг зоригжуулж, доройд нь тусалж, бүгдэд тэвчээртэй хандахыг та нараас гуйж байна.


Тиймээс бидний Бурхан, та нарыг дуудлагадаа зохистой гэж тооцон, сайны төлөөх хүсэл бүхнийг ба итгэлийн үйлийг хүч дор биелүүлэг хэмээн бид та нарын төлөө үргэлж залбирдаг.


Чамд буй жинхэнэ итгэлийг дурсан бодоход, энэ нь анх чиний эмэг эх Лой, эх Юник нарт байсан бөгөөд чамд ч бий гэдэгт итгэж байна.


Хэлснээс минь илүү ихийг хийнэ гэдгийг чинь би мэддэг тул дуулгавард чинь итгэн, чамд би бичлээ.


Учир нь энэ цагт та нар багш байх ёстой байтал харин Бурханы илэрхийллийн язгуур юмсыг та нарт дахиад заах хэн нэг нь та нарт хэрэгтэй болж. Та нарт бор хоол бус, харин сүү хэрэгтэй болсон байна.


Хайртууд минь, хэдийгээр бид ийнхүү ярьж байгаа боловч та нарын тухай илүү сайн зүйлс буюу авралд хамаатай зүйлсийн тухайд итгэлтэй байна.


Тиймээс хэдийгээр та нар эдгээр зүйлсийг мэдэх бөгөөд эдүгээ өөрсдөд чинь байгаа үнэнд батажсан байлаа ч гэсэн би та нарт эдгээрийг ямагт сануулж байх болно.


Та нар үнэнийг мэдэхгүй тул би бичсэн биш, харин түүнийг мэддэг бөгөөд ямар ч худал нь үнэнээс гардаггүй учир би та нарт бичсэн.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa