27 Би тэдний нүглүүдийг зайлуулах үед Энэ нь тэдэнтэй байгуулах Миний гэрээ мөн.»
27 Би тэдний нүглүүдийг зайлуулах үед Энэ нь тэдэнтэй байгуулах Миний гэрээ мөн».
Үүгээр Иаковын хилэнц уучлагдана. Энэ нь нүглийг нь зайлуулсны бүх үр дүн болно. Тэрээр тахилын ширээний бүх чулууг Бутарсан шохойн чулуу мэт болгоход Ашерагийн модон шон ба Утлагат тахилын ширээ эс тогтоно.
Би, зөвхөн Би л өөрийнхөө төлөө гэмт үйлдлийг чинь арилган Нүглийг чинь дурсахгүй.
Чихээ нээгээд Над уруу ир! Сүнс чинь амьд байхын тулд сонсогтун. Давидын төлөөх итгэмжит хайр энэрлийн ёсоор Би та нартай мөнхийн гэрээ байгуулна.
“Миний хувьд, энэ нь тэдэнтэй байгуулах Миний гэрээ юм” гэж ЭЗЭН айлдаж байна. “Чиний дээр байгаа Миний Сүнс, чиний аманд тавьсан Миний үгс нь амнаас чинь ч, үр удмын чинь амнаас ч, үр удмын чинь үр удмын амнаас ч үүрд мөнх салахгүй” гэж ЭЗЭН айлдаж байна.
Тэдгээр өдрүүдэд ба тэр цагт Израилийн хилэнцийг хайх боловч юу ч байхгүй байна. Мөн Иудагийн нүглүүдийг хайх боловч олдохгүй. Учир нь үлдэгсэд болгон үлдээж байгаа хүмүүсээ Би уучлах болно» гэж ЭЗЭН тунхаглаж байна.
Үгсийг нь өөрсдөдөө аваад ЭЗЭН өөд эргэж “Хилэнц бүрийг минь хэлтрүүлээд, Хэлэх үгийг минь болгоогооч. Уруул юугаа бид тахил болгон өргөе.
Дараа өдөр нь Иохан, өөр уруу нь ирж яваа Есүсийг хараад, —Харагтун! Ертөнцийн нүглийг үүрэгч Бурханы Хурга.
“Эзэн айлдаж байна. «Тэр өдрүүдийн дараа Тэдэнтэй байгуулах гэрээ энэ юм. Би хуулиудаа тэдний зүрхэнд тавина. Тэдгээрийг ухаан санаанд нь бичнэ» гээд,