Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Обадиа 1:7 - Ариун Библи 2013

7 Холбоотон байсан бүхэн чинь Хилийн зүг чамайг шахаж, Эв найртай гэгдэх хүмүүс Чамайг мэхэлж түрэмгийлнэ. Талхыг чинь идэж явсан тэд Дор чинь урхи тавина. Үүнийг гэх хүн үгүй.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

7 Чиний холбоотон бүх хүн чамайг хил уруу шахаж, чамтай эвтэй хүмүүс чамайг мэхэлж түрэмгийлнэ. Чиний талхыг идэгчид чамайг отох болно”. (Хэн ч түүнийг анзаарахгүй).

Onani mutuwo Koperani




Обадиа 1:7
16 Mawu Ofanana  

Гэвч ЭЗЭН, Та намайг нигүүлсэж, Тэдэнд хариу барихын тулд намайг босгооч


Миний итгэдэг дотнын найз, Миний талхыг идэж байсан нэгэн нь Миний эсрэг өсгийгөө өргөв.


Мөчрүүд нь хатаж хугарахад, Эмэгтэйчүүд ирж, тэднээр гал асаана. Учир нь тэд ялгах чадваргүй ард түмэн билээ. Тиймээс Үйлдэгч нь тэднийг үл өршөөж, Бүтээгч нь тэднийг эс нигүүлсэнэ.


Учир нь “Тал бүрд түгшүүр байна! Илчилцгээе. Түүнийг илчилцгээе!” гэх Олны шивнэлдээнийг би сонсов. Бүх итгэмжит найз нөхөд минь миний унахыг харж, “Тэр мэхлүүлж магадгүй, тэгвэл бид түүнийг дийлж, түүнээс өшөөгөө авна” гэдэг.


Бүх амраг чинь чамайг мартаж, Тэд чамайг эрэлхийлэхгүй байна. Учир нь Би чамайг дайсны шархаар, Харгис нэгний шийтгэлээр шархдуулсан нь Хилэнц чинь их, нүгэл чинь тоолшгүй олон учраас билээ.


“Үзэгтүн, Иудагийн хааны өргөөнд үлдсэн бүх эмэгтэй Вавилоны хааны цэргийн ахмадуудад аваачигдах бөгөөд тэд «Дотнын найзууд чинь чамайг уруу татаж, дийлэв. Хөл чинь шаварт шигдсэн үед тэд нуруугаа харуулан чамаас эргэсэн билээ» гэцгээх болно.


Зэлүүд болсон чи юу хийх вэ? Чи хичнээн час улаанаар хувцаслан Алтан чимэглэлээр чимэн нүдээ будаж томруулавч Чи дэмий л өөрийгөө үзэсгэлэнтэй болгож байна. Амрагууд чинь чамайг жигшинэ. Амийг чинь тэд эрнэ.


Едомын талаар. Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Теманд ямар ч мэргэн ухаан байхгүй болсон гэж үү? Хэрсүү хүн сайн зөвлөгөөгөө алдчихав уу? Тэдний мэргэн ухаан доройтсон уу?


Би амрагуудаа дуудав. Тэд намайг мэхлэв. Тахилчид ба ахмадууд минь Амь голоо зогоох хоол хүнс хайсаар хот дотор мөхөв.


Төрөхийн өвдөлт түүний улмаас ирэв Тэрээр гэвч ухаангүй хүү аж. Учир нь цаг нь болоход Умайн амсарт тэр эс ирэв.


Ефраим ухвар мөчид, Тэнэг тагтаа мэт болжээ. Тэд Египетийг дуудаж, Ассири уруу явцгаана.


Би та нарын бүгдийн чинь тухай яриагүй. Ямрыг нь сонгосноо Би мэднэ. Харин энэ нь “Миний талхыг идэж байсан нэгэн нь Миний эсрэг өсгийгөө өргөв” гэсэн Бичвэр биелэгдэхийн тулд юм.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa