Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Обадиа 1:12 - Ариун Библи 2013

12 Дүүгийнхээ тэр өдрийг, Харшлах аюулын өдрийг нь Тавлаж бүү хар. Сүйрлийн өдөрт нь Иудагийн хөвгүүдийн тухайд бүү баяс. Зовлон шаналант өдөр нь чи Амаа бардамнаж бүү нээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

12 Өөрийн дүүгийн өдөр болох түүний золгүй өдрийг бүү хар. Иудагийн хөвгүүдийн сүйрлийн өдөр тэдэн дээр бүү баяс. Тийм ээ, тэдний гай зовлонгийн өдөр чи амаа бүү ангайлга.

Onani mutuwo Koperani




Обадиа 1:12
27 Mawu Ofanana  

Энэхүү хувь заяа өрнийнхнийг айлгаж Тэрхүү аймшиг дорнынхныг нөмөрдөг.


Хэзээ би дайсныхаа сүйрэлд баярлаж, түүнд ёрын муу юм тохиолдоход хөөрч байлаа?


Би бүх ясаа тоолж чадна. Тэд харж, над уруу гөлрөн ширтэнэ.


Бардамнал, жигшилтэйгээр Зөв шударгын эсрэг ичгүүргүй ярьдаг Худалч уруулыг дуугүй болгооч!


Харин намайг бүдэрсэнд Тэд баярлан цуглав Миний мэддэггүй байсан довтлогчид Миний эсрэг цуглав. Зогсоо зайгүй намайг гүжирдэв


Өдөр нь ирж буйг ЭЗЭН харах тул Тэрээр түүнээс болж инээнэ.


Тэр намайг зовлон шаналан бүгдээс аварсан бөгөөд Би дайснуудаа нүдээрээ харсан.


Бурхан минь энэрэл хайраараа Намайг угтан авна. Бурхан минь намайг Дайснуудыгаа харахыг зөвшөөрнө.


Нүд минь миний дайснуудын уналыг харж, Чих минь миний эсрэг мууг үйлдэгчдийн сүйрлийг сонсдог.


Ядууг элэглэгч Бүтээгчийг нь гутаах. Гамшигт баясагч шийтгэлгүй эс үлдэх.


Чи зарц нараараа дамжуулан Эзэнийг доромжилж, «Би тэрэгнийхээ олноор уулсын өндөрлөгүүдэд, Ливаны хамгийн алслагдсан хэсгүүдэд хүрлээ. Би тэндхийн өндөр хуш, Шилмэл майлс моддыг тас цавчлаа. Би хамгийн өндөр оргил, Хамгийн өтгөн ойд нь хүрч очлоо.


Бүх дайсан чинь чиний эсрэг амаа том ангайв. Тэд шогшрон, шүдээ хавирав. “Бид залгив! Бидний хүлээж байсан тэр өдөр нь гарцаагүй энэ өдөр мөн. Бид хүрэв, бид үзэв” гэж тэд хэлж байна.


Узын нутаг дахь Едом охин! Баясан, баярлан хөөрч л бай! Аяга чам уруу ч тойрон ирнэ Чи согтууран өөрийгөө нүцгэлнэ.


Чи Израилийн уулсын эсрэг “Тэд хоосорч, бидний идэш болон өгөгдсөн” гэж хэлсэн бүх басамжлалыг чинь ЭЗЭН Би сонссон гэдгийг чи тэгэхэд мэдэх болно.


Израилийн гэрийн өв хоосорсонд чи баярласантай адил Би чамд түүнчлэн үйлдэх болно. Сеир уул аа, Едом бүхлээрээ, та нар хоосрох болно. Тэгэхэд тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно» гэжээ.”


Эзэн БУРХАН ийнхүү айлдахдаа «Үнэхээр хардалтынхаа гал дотор Би бусад үндэстнүүдийн, бүх Едомын эсрэг айлдсан. Тэд нутгийг минь олз болгон авахын тулд зүрхнийхээ угаас баярлан сэтгэлээрээ шоолон байж, өөрсдөдөө өмч болгон авчээ» гэв.


«Сион бузартаж, бидний нүд түүнийг тавлан харах болтугай!» гэх Олон үндэстэн одоо чиний эсрэг цуглах болно.


Тэгээд Есүс ойртон ирж, хотыг хараад түүний төлөө уйлж —


Түүнчлэн хэл ч гэсэн биеийн жижиг эрхтэн атлаа агуу том зүйлсээр сайрхдаг ажээ. Харагтун, өчүүхэн гал ч ямар их ой модыг түймэрддэг билээ.


Учир нь тэд хоосон ихэрхэг ярьж, төөрөгдөлд амьдардаг нэгнээс арай ядан зугтагсдыг махбодын садар тачаалаар татдаг бөгөөд


Тэд хүсэл тачаалынхаа хойноос явдаг, өө сэв хайн гонгиногсод бөгөөд ам нь бардамнан сайрхаж, ашиг харан бусдыг зусарддаг аж.


Их юмсыг болон доромжлолыг хэлэгч амыг түүнд өгсөн бөгөөд дөчин хоёр сарын турш үйлдэх эрх мэдлийг түүнд өгсөн аж.


Ихэд олон үг бардамнаж бүү ярьтугай. Ихэмсэг үгс амнаас чинь бүү гартугай. Хамгийг мэдэгч Бурхан ЭЗЭН тул Хамаг үйлийг дэнслэгч нь чухамдаа Тэр билээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa