8 Цаг үргэлжид хувцас чинь цагаан байг, толгой дээр чинь үргэлж тос байг.
8 Цаг үргэлжид хувцас тань цагаан байг, толгой дээр чинь үргэлж тос байг.
Ингээд Иоаб Текоа уруу хүн явуулж тэндээс онцгой ухаалаг эмэгтэйг авчруулаад түүнд —Чи гашуудаж буй хүний дүр үзүүлж, гашуудлын хувцас өмсөж, биедээ тос түрхэлгүй, харин өөд бологчийн араас олон өдөр гашуудаж буй эмэгтэй мэт бологтун.
Саулын ач хүү Мефибошет хааныг угтахаар ирэв. Тэрээр хааныг гарч явсан өдрөөс эхлэн амар мэнд буцаж ирсэн өдөр хүртэл хөлөө арчлаагүй, сахлаа хусаагүй, хувцсаа ч угаагаагүй ажээ.
Мордехаи, хааны хөх цагаан хосолсон дээл, том алтан титэмтэй, нарийн маалинган нил ягаан нөмрөгтэй, хааны дэргэдээс гарч ирэхэд Суса хот хашхиралдан баясав.
Өстнүүдийн минь өмнө Та надад ширээ засжээ, Өөрийн минь толгойг Тосоор бас тосолжээ. Аяга минь дүүрч бялхнам
Бүтэн гурван долоо хоног дуустал би амтат хоол ч идсэнгүй, мах, дарс ч амандаа хүргэсэнгүй, ямар ч тос түрхсэнгүй.
Тэд өөрсдийгөө хамгийн сайн тосоор тосолж, Хулаар дарс уудаг боловч Иосефын балгасуудын төлөө гашууддаггүй.
Харин та нар мацаг барихдаа толгойгоо тослоод, нүүрээ угаа.
Чи толгойг минь ч тосоор тослоогүй, тэр харин үнэт тосоор хөлийг минь тослов.
(Харагтун, Би хулгайч шиг ирнэ. Сэрүүн байж, хувцсаа сахидаг хүн ерөөлтэй еэ! Эс тэгвэл, тэр хүн нүцгэн явж, ичгүүрийг нь хүмүүс харах вий.)
Цагаан бөгөөд цэвэр, нарийн маалинган хувцас өмссөн, тэнгэрийн дайчид цагаан морьд унан Түүнийг дагаж байв.
Тэрээр гялалзсан, цэвэр, нарийн маалингаар хувцаслах болжээ. Учир нь нарийн маалинга нь ариун хүмүүсийн зөвт үйлс юм.
Харагтун, үүний дараа намайг харахад, сэнтийн өмнө болон Хурганы өмнө зогсон, цагаан дээл өмссөн, гартаа далдуу модны найлзуур барьсан, үндэстэн бүрээс, бүх овгоос, бүх ард түмнээс, бүх хэлтнээс ирсэн үй олон хүн байв. Хэн ч тэднийг тоолж чадамгүй ажээ.
Тиймээс чи биеэ угааж тослоод хамгийн гоё хувцсаа өмсөн үтрэм уруу оч! Гэхдээ чи тэр хүнийг идэж ууж дуустал өөрийгөө түүнд бүү таниул.