13 Наран доор бас нэг мэргэн ухааныг би харсан бөгөөд энэ нь надад эрхэм санагдсан.
Тэр эмэгтэй хамаг ард олон уруу мэргэн санаа өвөрлөн одов. Тэд Бихрийн хөвгүүн Шебагийн толгойг огтолж, Иоаб уруу шидлээ. Тэгээд Иоаб эвэр бүрээ үлээхэд ард олон хотоос таран явж, тус тусынхаа майхан уруу буцацгаав. Иоаб ч мөн адил Иерусалим уруу хаан дээр буцаж иржээ.
Наран доор миний харсан нэг муухай юм хүмүүн дээр хүндээр буудаг аж.
Би утгагүй амьдралынхаа туршид олон юм үзэв. Зөвт нь шударга байдал дотроо үхэж байхад, буруут нь худал дотроо удаан амьдрах ажээ.
Мэргэн ухаан хотын арван захирагчаас ч илүүгээр ухаантныг хүчирхэгжүүлдэг.
Мэргэн ухааныг танихын тулд, өдөр ч шөнө ч ер унтдаггүй тэр нэгний газар дээр хийдэг зүтгэлийг харахын тулд би зүрх сэтгэлээ хандуулав.
Наран доор бас миний эргэцүүлж үзсэн юм бол уралдаан хурдных, тулалдаан эрэлхэгийнх, хоол хүнс мэргэнийх, хогшил хөрөнгө цэцдийнх бас таалал хүндлэл нь чадвартных болоод байдаггүй, харин энэ бүхэнд цаг хийгээд боломж тохиодог аж.
Хүн цагаа үл мэднэ. Шувуу урхинд, загас торонд орохын адил хүний хөвгүүд ч хэцүү цагт баригддаг бөгөөд энэ нь тэдний дээр гэнэт нөмрөн буудаг аж.
Цөөвтөр хүнтэй нэгэн жижиг хотыг хүчирхэг хаан довтолж, бүслэн аваад их хориглолт барьжээ.
Тэгтэл Вавилоны мэргэдийг хөнөөхөөр явж буй хааны бие хамгаалагчдын ахмад Ариохтай Даниел ухаалгаар болгоомжтой ярилцав.