Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Номлогчийн үгс 8:12 - Ариун Библи 2013

12 Хэдийгээр нүгэлтэн зуу зуун удаа мууг үйлдэж, амьдрал нь уртассаар байх авч, Бурханаас эмээж, Түүний өмнө эмээгч нь илүү дээр юм гэдгийг би мэдэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

12 Хэдийгээр нүгэлтэн зуу зуун удаа бузар мууг үйлдэж, амьдрал нь уртассаар байх авч, Бурханаас эмээгч тэр нэгэн, Түүний өмнө нээлттэйгээр хандагч нэгэн нь илүү дээр юм гэдгийг би мэдэв.

Onani mutuwo Koperani




Номлогчийн үгс 8:12
34 Mawu Ofanana  

ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдэхээр өөрийгөө худалдсан Ахаб шиг хүн үнэндээ байсангүй. Түүнийг эхнэр Иезебел нь уруу татсан юм.


Бүх дэлхий, Түүний өмнө чичрэгтүн. Үнэхээр ертөнц дэлхий бат тогтсон бөгөөд ганхахгүй.


Түүний уур хилэнгийн шийтгэл буугаагүй, Нүгэл хилэнцийг чинь анхаараагүй энэ үед


ЭЗЭНийг магтагтун! ЭЗЭНээс эмээдэг, Тушаалуудад нь ихэд баярладаг хүн Юутай ерөөлтэй!


ЭЗЭНээс эмээгсдийг Их багагүй хамтад нь Тэр ерөөнө.


Чи гарынхаа хүч хөдөлмөрийг хүртэх үедээ Аз жаргалтай байх бөгөөд сайн сайхан байна.


Харин даруу нэгэн газар нутгийг өвлөж, Дүүрэн амар амгаланд умбана.


Ариун хүндэтгэл дунд ЭЗЭНд мөргөгтүн! Бүх дэлхий Түүний өмнө чичрэгтүн!


Иймээс Бурхан эх баригчдад сайнаар ханджээ. Ард түмэн олширч, маш хүчирхэг болов.


Нүгэлтнүүдийг мөшгөдөг нь гай зовлон. Зөвт хүмүүсийг шагнадаг нь сайн сайхан.


Хэзээд эмээдэг хүнд ерөөл орших, Харин зүрхээ хатууруулдаг хүн гай зовлонд унах.


Энэ бүхнийг дүгнээд, сонордуулахад Бурханаас эмээж, Түүний тушаалыг дагагтун. Энэ нь хүн бүхэнд хамаарна.


Бурханы хийсэн болгон үүрд мөнхөд үлддэгийг би мэдлээ. Түүнд нь нэмэх буюу түүнээс нь хасах юу ч байхгүй аж. Бурхан ийн үйлдсэний учир нь хүмүүс Түүнээс эмээхийн тулд юм.


Хүн яг ирсэн шигээ л буцаж явах болдог нь мөн л эмгэнэлтэй хэрэг. Ингэвэл салхины төлөө зүтгэгч хүнд ямар ашиг байна?


Мөрөөдөл ихэдвээс хоосон агаад үг олширно. Харин чи Бурханаас эмээгтүн.


Би утгагүй амьдралынхаа туршид олон юм үзэв. Зөвт нь шударга байдал дотроо үхэж байхад, буруут нь худал дотроо удаан амьдрах ажээ.


Нэгээс нь зуурч, нөгөөг нь тавилгүй байх нь сайн бөгөөд Бурханаас эмээгч нэгэн тэр бүгдээр амжилтад хүрдэг.


Гэвч тэд энэ өдрийг хүртэл номхорсонгүй, эмээсэн ч үгүй, бас та нарын болон эцэг өвгөдийн чинь өмнө Миний тогтоосон хууль эсвэл зарлигуудаар минь алхсан ч үгүй.


Тэгээд Хаан баруун талдаа байгсдад хэлэх нь “Эцэгээр минь ерөөгдөгсөд өө, нааш ир. Ертөнцийн сууриас та нарт бэлтгэсэн хаанчлалыг өвлөн авсугай.


Өршөөл нь Түүнээс эмээгчдэд Үеэс үед байх болно.


Харин та өөрийн хатуурал, гэмшдэггүй зүрхнээсээ болж өөр дээрээ Бурханы зөв шүүлтийн уур хилэн ба илчлэлийн өдрийн хилэгнэлийг хурааж байна.


Хэрэв Бурхан уур хилэнгээ үзүүлэхийг мөн хүч чадалаа мэдүүлэхийг хүсэхдээ, сүйрэлд зориулагдсан уур хилэнгийн савнуудад их тэвчээртэйгээр хандсан бол юу гэх вэ?


Чи цус бүү ид. ЭЗЭНий мэлмийд зөв зүйтэй гэгдэх зүйлийг үйлдэх аваас чи, мөн чиний хөвгүүд сайн сайхан явах болно.


Миний чамд тушааж буй энэ бүх үгийг чи сахин биелүүлж, сонсон дагагтун! Чи ЭЗЭН Бурханыхаа мэлмийд сайн, зөв зүйтэй зүйлийг үйлдэх аваас чи болон чиний хөвгүүд үүрд сайн сайхан явах болно.


Чи, бас чиний үр удам сайн сайхан явахын тулд, чиний Бурхан ЭЗЭНээс чамд өгч буй газар нутаг дээр бүхий л үед урт удаан наслахын тулд чи өнөөдөр миний чамд тушааж байгаа ЭЗЭНий зарлиг тушаалыг сахь гэв.


сүсэг бишрэлтэй хүмүүсийг сорилтоос яаж ангижруулах ба зөвт бус хүмүүсийг шүүлтийн өдрийг хүртэл шийтгэл дор яаж барихаа Эзэн мэддэг.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa