9 Уур тэнэгийн цээжинд оршдог тул Ууранд бүү яар.
9 Уур тэнэгийн цээжинд оршдог учраас Уурлах сэтгэлийг бүү урьтал болго.
Каин дүү Абелтайгаа ярьжээ. Дараа нь хээр талд байхдаа дүү Абел уруугаа дайрч, түүнийг цохиж алав.
Харин Абсалом, ах Амнондаа сайн муу юу ч ярьсангүй. Охин дүү Тамарыг нь хүчирхийлсэн учир Амноныг Абсалом үзэн ядаж байв.
Тэгээд Абсалом зарц нартаа тушааж —Одоо анхаар! Амноны зүрх дарсанд хөгжин баясахад мөн би та нарт “Амноныг цохигтун” гэж хэлмэгц түүнийг алагтун. Бүү айцгаа. Би өөрөө та нарт тушааж байгаа бус уу? Хүчтэй бас зоригтой бай! гэв.
Харин Давидын ах Шимеагийн хүү Ионадаб хариулан —Хааны хөвгүүд болох тэдгээр залуус бүгд алагдав гэж эзэнтэн минь бүү бод. Амнон л үхжээ. Учир нь дүү охин Тамарыг нь Амнон хүчирхийлсэн өдрөөс Абсаломын ингэх нь тодорхой байсан юм.
Израильчууд иудачуудад хариулж —Бид хаанд арван хувьтай билээ. Тиймээс Давидад ч та нараас илүү байх ёстой. Тийн атал юуны учир биднийг үл тоомсорлоно вэ? Хаантнаа буцаан залах гэж эхэлж хэлэлцсэн нь бид бус уу? гэв. Гэвч иудачуудын үг нь израильчуудын үгнээс илүү хатуу байлаа.
Цочмог ууртай нь мулгууг үйлдэх. Баширыг сэдэгч үзэн ядагдах.
Уурлахдаа удаан нь ухаан дүүрэн. Түргэн зантай нь мунхаглалыг дээдэлнэ.
Уурлахдаа удаан хүн хатан зоригтноос ч дээр. Сүнсээ захирдаг хүн хотыг эзлэгчээс ч дээр.
Хэрэг зарга хийхдээ бүү яар! Хөрш чинь чамайг ичгүүрт оруулахад эцэст нь чи яах юм бэ?
“Яагаад урьдын өдрүүд өнөөгийнхөөс дээр байсан юм бэ?” гэж бүү хэл. Ингэж асуух чинь мэргэн ухаанаас гардаггүй юм.
Тиймд амийг минь одоо надаас аваач, ЭЗЭН! Амьд явснаас үхсэн минь дээр гэв.
Нар мандах үед Бурхан дорнын халуун салхи зэхсэн бөгөөд Ионагийн толгой наранд цохиулан тэрээр унан тусаж, үхэхийг хүсэмжлэн —Амьд явснаас үхсэн минь дээр гэв.
Тэгэхэд Бурхан, Ионад —Эрэндийн бутнаас болж уурлах чинь зөв үү? гэж айлдсанд Иона —Үхтэл уурлах минь зөв гэж хэлэв.
Херодиа түүнд хорсож, түүнийг алахыг санаархсан авч чадсангүй.
Охин гарч, эхээсээ —Би юу гуйх вэ? гэж асуухад эх нь —Баптисч Иоханы толгойг гэжээ.
Хайрт ах дүү нар минь, үүнийг мэдэгтүн. Хүн бүр сонсохдоо түргэн, ярихдаа удаан, уур хилэнд хойрго байг.