4 Ухаантны зүрх гашуудагсдын оромжинд, Тэнэгийн зүрх зугаацагчдын гэрт байх аж.
Тэгээд Абсалом зарц нартаа тушааж —Одоо анхаар! Амноны зүрх дарсанд хөгжин баясахад мөн би та нарт “Амноныг цохигтун” гэж хэлмэгц түүнийг алагтун. Бүү айцгаа. Би өөрөө та нарт тушааж байгаа бус уу? Хүчтэй бас зоригтой бай! гэв.
Ахабын цэргүүд үд дунд довтолгоогоо эхэлжээ. Тэр үед Бен-хадад өөрт нь тусалж буй гучин хоёр хаадын хамт цацартаа согттолоо уусан байлаа.
Би зүрхэндээ “Яв одоо. Би чамайг баяр цэнгэлээр сорьж үзье! Өөрийгөө баясгаж, баярлуул” гэж хэлэв. Үзтэл энэ нь бас л хоосон байлаа.
Инээснээс уйлсан нь дээр Учир нь царай гунигтай байвч Зүрх жаргалтай болж болох буюу.
Тэнэгийн дуулахыг сонссоноос Ухаант хүний зэмлэлийг сонсох нь дээр.
Зүрх минь чичрэн айдас намайг эзлээд Хүсэн тэмүүлсэн бүрэнхий минь Аймшиг болон хувирав.
Тэд халсан хойно Би тэдний найрыг хийж, Тэднийг баярлуулан хөөргөж, Үүрдийн нойроор нойрсуулж, Сэрээхгүйн тулд тэднийг согтооно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
“Би түүний ноёд, мэргэд, Түүний захирагчид, удирдагчид Хүчит эрсийг нь согтооно. Ингэснээр тэд мөнхийн нойроор нойрсож, сэрэхгүй” гэж Түг түмдийн ЭЗЭН нэртэй Хаан тунхаглаж байна.
Тэр шөнө Халдеин хаан Белшазар алагджээ.
Манай хааны өдөрт Ноёд нь дарсанд цохиулан өвчтэй болцгоов. Тэр тохуурхагчидтай хамт гараа сунгамуй.
Тэд орооцолдсон өргөс шиг, Өөрсдийнхөө ундаанд согтуурагсадтай адил бөгөөд Гандаж хатсан сүрэл адил шатаагдана.
Тэгээд Абигаил, Набал уруу буцаж ирэв. Харагтун, Набал гэртээ хааны найр шиг найр хийж байв. Набал ихэд согтуу байсан болохоор сэтгэл нь хангалуун байв. Тиймээс Абигаил үүр цайх хүртэл түүнд юу ч ярьсангүй.
Тэр Давидыг аваачихад, харагтун, амалекчууд газраар нэг тархаж, филистчүүдийн болон Иудагийн газраас олзлон авсан асар их зүйлсээс болж идэж уун бүжиглэлдэж байлаа.