24 Юу байгаа нь алс бөгөөд гүнээс гүнд байна. Хэн үүнийг нээж чадах вэ?
24 Юу байсан нь алс бөгөөд гүнээс гүнд байна. Хэн үүнийг нээж чадах вэ?
Тэрээр хүнд хандан “Үзэгтүн, Эзэнээс эмээх нь мэргэн ухаан бөгөөд Нүгэл муугаас хол явах нь ухаарал юм” хэмээн айлдав гэлээ.
Төгс Хүчит Түүнийг бид олж чаддаггүй. Тэрээр хүчээр болон шударга шүүлтээр төгс, зөвт байдлаар бялхам. Тэрээр харгис хатуу хандахгүй.
Мэдлэг нь надад дэндүү гайхамшигтай, Өндөр бөгөөд би түүнд хүршгүй билээ.
Таны зөвт байдал Бурханы уулстай адил, Таны шүүх их оёоргүй гүний адил ЭЗЭН, Та хүнийг бас амьтныг хамгаалдаг
Бурханы бүх үйлсийг би хараад хүн гэгч наран доор үйлдэгддэг бүхнийг ойлгож чадахгүйг мэдлээ. Хүн шамдан эрж хайгаад ч үл ухах аж. Хэдийгээр мэргэн хүн “Би мэднэ” гэж хэллээ ч тэр ч нээж үл чадна.
Аяа, Бурханы мэргэн ухаан болон мэдлэгийн баялаг нь юутай гүн бэ! Түүний шүүлтүүд нь ямар ойлгож баршгүй, Түүний замууд нь ямар олж илрүүлшгүй вэ?
Түүнд ганцааранд нь үхэшгүй мөнх буй бөгөөд хүршгүй гэрэл дотор оршдог. Ямар ч хүн Түүнийг хараагүй бөгөөд харж чадахгүй. Түүнд хүндэтгэл ба мөнх ноёрхол нь байг! Амен.