Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Номлогчийн үгс 7:2 - Ариун Библи 2013

2 Найрын өргөө уруу явснаас гашуудагчийн оромж уруу явсан нь дээр. Учир нь энэ бол хүн бүрийн төгсгөл бөгөөд Амьд байгсад нь үүнийг Зүрхэндээ авдаг юм.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

2 Найрын өргөө уруу явснаас гашуудагчийн оромж уруу очсон нь дээр. Учир нь энэ бол хүн бүрийн төгсгөл бөгөөд Амьд байгсад нь үүнийг зүрхэндээ авдаг юм.

Onani mutuwo Koperani




Номлогчийн үгс 7:2
29 Mawu Ofanana  

Иймээс бид мэргэн зүрх олж авахын тулд Өдрүүдээ тоолохыг бидэнд зааж өгөөч!


Мэргэний мэлмий толгойдоо байхад харин тэнэг нь харанхуйд явж байдаг. Гэвч тэднийг хоёуланг нь нэг хувь тавилан нөмрөхийг би мэдэв.


Учир нь ухаантан хэн боловч тэнэгийн нэгэн адил үүрд мартагдах аж. Ирэх өдрүүдэд ч бүх зүйл мартагдана. Мэргэд тэнэгүүдийн адил үхэцгээнэ шүү дээ! Нөр хөдөлмөр ч хоосон.


Учир нь хүний хувь тавилан адгуусны хувь тавилантай адил, нэг нь үхдэгийн адил нөгөөдөх нь ч бас үхэх аж. Үнэндээ аль аль нь л ижилхэн амь амьсгаатай. Хүнд адгууснаас дээрдээд байх юм алга. Иймээс бүгд хоосон.


Бүгд нэг л газар уруу явцгаана. Бүгд л шорооноос тул бүгд шороондоо буцна.


Гэтэл өөр хүмүүс хоёр мянган жил амьдарсан агаад сайныг үл амссан байлаа ч тэд бүгд нэг л газар уруу явдаггүй гэж үү?


Энэ нь бүгд адилхан хоосон байдаг. Зөвт ба буруут, сайн ба муу, ариун ба бузар, тахил өргөдөг ба тахил өргөдөггүй аль алинд нь нэг л хувь тавилан байх аж. Сайн хүн ба нүгэлтэн, тангараг өргөгч ба тангараглахаас эмээгч нэгэнд ч бас өөрцгүй билээ.


Наран доорх бүх юмсад буюу бүгдэд нэг л хувь тавилан байдаг нь гай юм. Хүмүүний хөвгүүдийн зүрх муу муухайгаар дүүрч, амьдралынх нь туршид зүрхэнд нь солиорол байх ажээ. Дараа нь тэд үхэл уруу одох бөлгөө.


Амьд байгсад нь үхнэ гэдгээ мэддэг байтал, үхэгсэд юу ч мэддэггүй аж. Цаашдаа тэдэнд шагнал ч байхгүй. Учир нь тэдний дурсамж мартагджээ.


Тэгээд чи «Би мөнхөд эзэгтэй байх болно» гэж хэлээд, Эдгээр зүйлсийг зүрхэндээ оруулж, Эцэс төгсгөлийг санасангүй.


Үүнээс гадна чи идэж уухаар тэдэнтэй хамт суухын тулд найрын гэрт орох ёсгүй.”


Иймээс одоо, түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. —Өөрсдийн зам мөрийг хянагтун!


Түг түмдийн ЭЗЭН айлдаж байна. “Та нар сонсохгүй аваас, зүрхээ Миний нэрийг хүндэтгэхийн төлөө дэлгэхгүй аваас та нар дээр Би хараал буулган, та нарын ерөөлүүдийг ч хараах болно. Үнэхээр Би тэднийг хараасан. Учир нь та нар үүнийг зүрхэндээ хүлээн авахгүй байна.


Иаковын тоос шороог хэн тоолж чадах вэ? Израилийн дөрөвний нэгийг хэн бүртгэж чадах вэ? Зөвтийн үхлээр намайг үхүүлтүгэй, Төгсгөл маань түүнийхтэй адил байх болтугай гэлээ.


Гашуудагсад ерөөлтэй еэ! Тэд тайвшрал авах болно.


Хэрвээ тэд ухаантай байсан бол үүнийг ойлгож, Өөрсдөө эцэст нь юу болохыг бодохсон!


тэдэнд —Миний өнөөдөр та нарт хатуу тунхагласан үг бүхнийг зүрхэндээ шингээж, хөвгүүддээ тушаан энэ хуулийн үг бүрийг сахин мөрдүүл.


Тэдний төгсгөл сүйрэл, тэдний бурхан нь ходоод бөгөөд тэд гутамшигт зүйлсээр сайрхдаг. Тэд дэлхийн юмыг л сэтгэдэг.


Хүн ганц удаа үхэж, дараа нь шүүгдэхээр товлогдсон шиг


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa