Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Номлогчийн үгс 7:17 - Ариун Библи 2013

17 Хэт балмад, хэт тэнэг ч бүү бай. Яагаад чи цагаасаа өмнө үхэх ёстой гэж?

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

17 Битгий хэт балмад бай, битгий тэнэг бай. Яагаад чи цагаасаа өмнө үхэх ёстой гэж?

Onani mutuwo Koperani




Номлогчийн үгс 7:17
15 Mawu Ofanana  

Харин Давид гэр бүлийнхнээ ерөөхөөр буцаж ирэхэд Саулын охин Михал Давидын өөдөөс гарч ирээд —Израилийн хаан өнөөдөр ямар их онцгойров? Мунхаг хүмүүсийн нэг нь ичгүүргүйгээр нүцгэлдгийн адил өнөөдөр тэр зарц нарынхаа шивэгчингүүдийн нүдэн дээр нүцгэллээ гэв.


Тэд цагаасаа өмнө авагдаж, Тэдний үндэс нь гол мөрнөөр угаагдаж устсан.


Бурхан, Та тэднийг сүйрлийн нүхэнд унагана. Цуст, мэхлэгч хүмүүс өдрүүдийнхээ хагаст ч хүрэхгүй. Харин би Танд итгэх болно.


ЭЗЭНээс эмээхүй нь амьдралыг уртасгах. Буруутын он жилүүд богиносох.


«Үүнээс гадна, Надад төрүүлсэн хөвгүүд, охидоо чи авч, тэднийг шүтээнүүдэд идүүлэхээр тахив. Янхандах чинь хэтрээгүй юу?


Тэр надад —Хүний хүү чи, үүнийг харж байна уу? Иудагийн гэрийнхний хувьд энд үйлдсэн жигшүүрт хэргийг үйлдэх нь хэтэрхий хөнгөн байна гэж үү? Тэд бас энэ газрыг хүчирхийллээр дүүргэж, Намайг дахин уцаарлуулсаар байна. Харагтун, тэд хамартаа мөчир хатгаж байна.


Бурханд алдрыг өргөөгүй тул түүнийг тэр даруй Эзэний тэнгэрэлч цохижээ. Тийнхүү тэр өт хорхойд идүүлж үхэв.


Паул чангаар —Өөрийгөө бүү хорло. Бид бүгд энд байна гэж хашхирсанд


эмэгтэй тэр даруй түүний хөлд унаж амьсгал хураав. Залуус орж ирээд, түүний үхсэнийг үзэв. Тэгээд түүнийг авч гараад нөхрийнх нь дэргэд хөдөөлүүлжээ.


Үүнийг сонсмогцоо Ананиа газар унаж амьсгал хураажээ. Үүнийг сонссон бүхний дээр үлэмжийн айдас хурав.


Тиймээс та нар бүх бузар байдал, хорон санааныхаа хамаг л үлдэгдлийг хаяж, дотор чинь суулгагдсан, сэтгэлийг чинь аврах чадалтай үгийг дөлгөөхнөөр хүлээж авагтун.


ЭЗЭН арваад хоногийн дараа Набалыг цохисонд, тэр үхэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa