Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Номлогчийн үгс 6:6 - Ариун Библи 2013

6 Гэтэл өөр хүмүүс хоёр мянган жил амьдарсан агаад сайныг үл амссан байлаа ч тэд бүгд нэг л газар уруу явдаггүй гэж үү?

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

6 Гэтэл өөр хүмүүс хоёр мянган жил амьдарсан ч, сайн сайханд сэтгэл нь үл ханах аваас тэд бүгдээрээ нэг л газар уруу явдаггүй гэж үү?

Onani mutuwo Koperani




Номлогчийн үгс 6:6
18 Mawu Ofanana  

Адам есөн зуун гучин нас наслаад үхэв.


Нүцгэнээр би эхийнхээ хэвлийгээс ирсэн, Нүцгэнээрээ би тийшээ буцах болно. Өгсөн нь ЭЗЭН, авч одсон нь ч ЭЗЭН тул ЭЗЭНий нэр алдаршиг гэв.


Үхэлтэй намайг золгуулж, амьд бүхний уулзах гэрт аваачихыг чинь би мэдэж байна.


Амьдрал минь нэгэн амьсгал гэдгийг санаач. Нүд минь дахин сайныг үзэхгүй.


Амийг хүсэмжилдэг бөгөөд Сайныг харахаар өдрүүдээ хайрлагч хэн бэ?


Тэгээд тоос нь урьд байсан газар шороондоо буцаж, амь амьсгаа нь үүнийг өгсөн Бурхандаа буцах ажээ.


Мэргэний мэлмий толгойдоо байхад харин тэнэг нь харанхуйд явж байдаг. Гэвч тэднийг хоёуланг нь нэг хувь тавилан нөмрөхийг би мэдэв.


Бүгд нэг л газар уруу явцгаана. Бүгд л шорооноос тул бүгд шороондоо буцна.


Хүн зуун хүүхдийн эцэг болсон ч бай, олон жил амьдарсан ч бай, хэрэв сэтгэл нь сайн юманд баясаж эс чадаад, оршуулга нь ч зохих ёсоороо болоогүй бол тэр хүний амьдралын өдрүүд олон байсан ч “амьгүй төрсөн хүүхэд түүнээс дээр юм даа” гэж би хэлнэ.


Тэр нарыг хэзээ ч үзээгүй, мэдээ ч үгүй оджээ. Гэвч энэ нь нөгөөхөөс илүү дээр аж.


Найрын өргөө уруу явснаас гашуудагчийн оромж уруу явсан нь дээр. Учир нь энэ бол хүн бүрийн төгсгөл бөгөөд Амьд байгсад нь үүнийг Зүрхэндээ авдаг юм.


Энэ нь бүгд адилхан хоосон байдаг. Зөвт ба буруут, сайн ба муу, ариун ба бузар, тахил өргөдөг ба тахил өргөдөггүй аль алинд нь нэг л хувь тавилан байх аж. Сайн хүн ба нүгэлтэн, тангараг өргөгч ба тангараглахаас эмээгч нэгэнд ч бас өөрцгүй билээ.


Тэнд цөөн хоногтой нялхас ч, Өдрүүдээ гүйцээгээгүй ахмад хүн ч байхгүй. Зуу наслаад үхсэнийг нь залуугаараа гэж үзнэ Зуу хүрээд үрэгдсэн нь нүгэлтэн гэж тооцогдоно.


Бусдыг суулгах гэж тэд барихгүй. Бусдад идүүлэх гэж тэд тарихгүй. Харин ард түмний минь өдрүүд модны нас шиг боллоо Сонгосон хүмүүс минь Гарынхаа бүтээлийг удаан эдэлнэ.


Тэрээр цөл дэх бут мэт, Хөгжил цэцэглэл ирэхэд харахгүй, Харин оршин суугчгүй давст нутагт буюу зэлүүд нутагт, чулуурхаг газарт амьдарна.


Хүн ганц удаа үхэж, дараа нь шүүгдэхээр товлогдсон шиг


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa