Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Номлогчийн үгс 4:1 - Ариун Библи 2013

1 Наран доор үйлдэгдэх дарлалыг бүгдийг нь дахин би харлаа. Үзэгтүн, дарлагдагсдын нулимсыг! Тэднийг тайтгаруулах хэн ч алга. Дарлагсдын талд хүч байхад, харин тэдэнд тайтгаруулагч алга байв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

1 Наран доор үйлдэгдэх дарамт дарлалын бүх үйлдлийг дахин би харлаа. Дарлагдагсдын нулимсыг харж байхад тэднийг тайтгаруулах хэн ч алга. Дарлагсдын талд хүч байхад, харин тэдэнд тайтгаруулах хүн алга байв.

Onani mutuwo Koperani




Номлогчийн үгс 4:1
51 Mawu Ofanana  

Та нар миний оронд байсан бол Та нар шиг ярьж би бас чадах байсан, Чиний эсрэг хэдэн үг хэлхэж Чиний дээр толгойгоо сэгсэрч чадах байсан.


Тоо томшгүй дарлалуудаас болж тэд ёолон орилдог. Хүчтэний гараас болж тэд хашхирцгаадаг ч


Эргэгтүн, би гуйж байна, бурууг бүү байлга. Эргэгтүн, миний шударга нь үүнд байна.


Газар дэлхий буруутуудын гарт өгөгдсөн юм. Тэрээр шүүгч нарынх нь нүүрийг бүтээдэг. Хэрэв Тэр л биш бол Өөр хэн байх билээ?


ЭЗЭН “Сул доройн дарлагдал, Гачигдагсдын ёолох дуунаас болж Би босож, хүссэн аюулгүй газарт нь түүнийг тавина” гэдэг.


Баруун тал уруу би харж ажиглалаа. Намайг тоох хэн ч алга. Надад хоргодох газар ч үлдсэнгүй. Сэтгэлийг минь эрэлхийлэгч нэг ч үгүй.


Аяа ЭЗЭН, би Танд хашхирч, хэлэхдээ “Миний хоргодох газар, Амьдын нутагт миний хувь Та юм.


Хүмүүс надад “Чиний Бурхан хаана байна?” гэж өдөржин хэлэхэд Нулимс минь өдөр шөнөгүй миний хоол болов.


Өөрийн минь хад болсон Бурханд би “Юунд Та намайг мартсан бэ? Юунд би дайсны дарангуйллаас болж Гашуудан явна вэ?” гэж хэлнэ


Буруутгал зүрхийг минь эмтэлж, Би маш их өвчтэй байна. Би өрөвдөгчийг хүлээсэн ч Хэн ч байсангүй. Тайтгаруулагчийг ч бас эс олов.


Тэд бас надад хүнсэнд минь цөс, Цангахад минь уулгахаар цуу өгөв.


Тэднийг нулимсан талхаар хооллож, Тэдэнд нулимсыг ихээр Та уулгалаа.


Та нар еврей эмэгтэйчүүдийг амаржихад нь эх барихдаа хүү байхыг харвал үхүүлж, харин охин байвал амьд үлдээ гэв.


Тэгэхэд Фараон бүх ард түмэндээ —Шинээр төрсөн хүү бүрийг та нар Нил мөрөнд хаяж, охин бүрийг амьд үлдээ гэж тушаав.


Ядууг ах дүү нь үзэн яддаг бол Найз нөхөд нь түүнээс ямар их холдох бол! Тэднийг дуудавч тэд алга болно.


Ядуу хэрнээ ядууг зовоогч нь Хоол хүнс таслах аадар мэт.


Зөвтүүд олшрох тусам Ард түмэн баярлан жаргана. Буруу нэгэн захирваас Ард олон халаглана.


Би мөн наран доор үнэнч шударгын оронд цөвт, зөвийн оронд буруу нь оршдогийг харсан.


Хэрэв чи орон нутагт ядуусыг хавчих хийгээд шүүх болон үнэнийг үгүйсгэхийг харах аваас бүү гайхагтун. Учир нь нэг түшмэлийг нөгөө түшмэл нь харж, тэднийг дээд түшмэл нь ажиглаж байдаг юм.


Бузар олз мэргэдийг мунхаг болгох Хээл хахууль зүрхийг нь бас эвдэх.


Энэ бүхнийг би хараад, наран доор болж байгаа үйлс бүхэнд оюун бодолоо хандууллаа. Бусдыг хорлох замаар эрх мэдлийг хэрэгжүүлдэг хүн ч байдаг аж.


Яагаад гэвэл түг түмдийн ЭЗЭНий усан үзмийн талбай нь Израилийн гэр, Таалан соёрхдог ургамал нь Иудагийн эрчүүд юм. Тэр шударга үнэнийг эрсэн боловч цус урсгахыг үзжээ. Зөвийг эрсэн боловч зовлонт дууг сонсжээ.


«Тонгой. Бид дээгүүр чинь алхана» хэмээн чамд хэлсэн Энэлгэгчдийн чинь гар дээр би үүнийг тавина. Чи нуруугаа газар мэт, Тэдний алхах гудамж мэт болгосон билээ.”


Хөл нь муу тийш гүйн Гэм буруугүй цусыг урсгахдаа яардаг. Бодол нь цөвт муу бодол бөгөөд Замд нь эвдрэл, сүйрэл бий.


Хэн нэгнийг тайвшруулахаар, тэдний төлөө гашуудан талх хуваахгүй. Эцэг эхийнх нь төлөө тайвшруулах аягыг тэдэнд барихгүй.


Ийн учир уйлж, усан нүдэлнэ, би. Амь голыг минь сэргээн тайтгаруулагч Алсад байна, надаас Дайсан ноёрхож, хүүхдүүд минь эзгүйрэв.


Сион гараа сунгавч Тайтгаруулах хэн ч алга. Иаковын эсрэг ЭЗЭНий тушааснаар Эргэн тойрныхон нь өстнүүд болов Иерусалим тэдний дунд буртаг болжээ.


Хацар дээрээ нулимстай Гашуудан уйлна, шөнө дөлөөр Хайртуудынх нь дундаас тайтгаруулах хүн Ганц алга даа, түүнд Хамаг олон найз нь урвацгаажээ. Харьтан дайснууд хүртэл болцгоожээ.


Бузар нь хормойдоо наалдаж, Эцсээ тэр эс эргэцүүлсэн тул Гайхалтайгаар унажээ. Тайтгаруулагч ч үгүй ажээ. “Дайсан өөрийгөө дөвийлгөв, Зовлон зүдүүрийг минь хараач, ЭЗЭН!”


Гэвч тэд зөвийг хийхийг мэддэггүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Тэд цайзууддаа хүчирхийлэл ба сүйрлийг нөөцөлжээ”


Ашдодын цайзууд болоод Египет газар дахь цайзуудад зарлагтун. “Самарийн уулс дээр цуглар. Түүний доторх их үймээн самууныг, дунд нь буй дарлалыг үз.


Та нарын хийдэг өөр нэг юм энэ байна. Та нар ЭЗЭНий тахилын ширээг нулимс, уйлаан ба ёолох дуугаар бүрхдэг. Яагаад гэвэл Тэр цаашид өргөлийг ойшоохгүй, түүнийг та нарын гараас таалалдаа хүлээн авахгүй.


Иймд зөвт ба буруут, Бурханд үйлчилдэг нэгэн ба Түүнд үйлчилдэггүй нэгний ялгааг та нар дахин нэг харах болно.


Дараа нь шүүлтийг хийхээр Би та нарт ойртох болно. Би мэргэлдэг хүмүүс, садарлагчид, хуурамчаар тангараглагчид, хөлсний хүний хөлсийг луйвардан, бэлэвсэн эмэгтэй ба өнчин хүүхдийг дарлагчид, ирмэл хүнийг дарамталдаг хүмүүс болон Надаас эмээдэггүй хүмүүсийн эсрэг шуурхай гэрч байх болно” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.


Харин энэ бүхэн нь эш үзүүлэгчдийн Бичвэр биелэгдэхийн тулд болов гэв. Тэгтэл шавь нар бүгд Түүнийг орхин зугтжээ.


Газрын чинь үр жимс, хүч хөдөлмөрийг чинь чиний таньж мэдэхгүй үндэстэн идэж, чи үргэлж дарлагдан нухлагдана.


ЭЗЭНээс чиний эсрэг илгээх дайснуудад чи өлсөж цанган, нүцгэрч, алив бүхнээр дутагдан байж зарагдана. Тэр чамайг устгах хүртэлээ хүзүүнд чинь төмөр дөнгө углана.


Харагтун, та нарын саатуулаад байгаа, тариаланг чинь хураасан ажилчдын тэр хөлс та нарын эсрэг хашхирч байна. Ургац хураагчдын хашхираан түг түмдийн Эзэний сонорт хүрчээ.


Тэр есөн зуун төмөр тэрэгтэй байсан бөгөөд хорин жилийн турш Израилийн хөвгүүдийг харгислан дарангуйлж байсан тул Израилийн хөвгүүд ЭЗЭНээс тусламж эрж хашхиран гуйв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa