20 Бүгд нэг л газар уруу явцгаана. Бүгд л шорооноос тул бүгд шороондоо буцна.
20 Бүгд нэг л газар уруу явцгаана. Бүгд л шорооноос гарсан, тэгээд бүгд шороондоо буцна.
Ишмаелын амьдралын жилүүд нь нэг зуун гучин долоон жил болсон бөгөөд тэрээр амьсгал хураан өөд болж, өөрийн өвөг дээдэстээ одов.
Абрахам сайхан өндөр насыг насалж гүйцээд эцсийн амьсгал хурааж нөгчив. Тэгээд тэр өөрийн хүмүүст нийлж,
Чи газар шороондоо буцталаа Духныхаа хөлсийг дуслуулан байж хоолоо олж иднэ. Учир нь чамайг газар шорооноос авсан. Чи тоос шороо тул тоос шороондоо буцна гэжээ.
Харин хүн гэгч нь үхэж, унаад өгнө. Тэрээр дуусна, Тэгээд хаана байдаг вэ?
Хэрэв хүн үхвэл дахин тэрээр амилах уу? Зүтгэлийнхээ бүх өдөрт Халаа минь ирэх хүртэл би хүлээнэ.
Хэрэв би Үхэгсдийн орныг гэрээ гэж харвал, Хэрэв би өөрийнхөө орыг харанхуйд засвал
Гэлээ ч нурангин доорх нэгэн гараа сунган Гамшиг зовлон дундаасаа хашхирдаг шүү дээ.
Тэгэхэд махбод бүхэн үхэж, эргээд шороо болдог.
Замхран оддог үүл адил Үхэгсдийн орон уруу явагсад тэндээсээ гардаггүй.
Учир нь хэлбэр дүрсийг маань Тэрээр мэддэг. Биднийг тоос шороо гэдгийг санаж байдаг.
Таныг нүүрээ нуухад тэд хямардаг. Амьсгалыг нь авахад тэд үхэж, Хөрс шороондоо буцдаг.
Тэд хонь шиг Үхэгсдийн оронд товлогдож, Үхэл тэднийг хоньчлох болой. Чигч шударга нэгэн тэднийг өглөөд захирна. Хадан дүрс нь барагдах бөгөөд Үхэгсдийн орон тэдний Оршин суух газар болно.
Тэгээд тоос нь урьд байсан газар шороондоо буцаж, амь амьсгаа нь үүнийг өгсөн Бурхандаа буцах ажээ.
Хүний амь амьсгаа дээш гарч, адгуусны амь амьсгаа газар уруу уруудахыг хэн мэдэж байгаа юм бэ?
Гэтэл өөр хүмүүс хоёр мянган жил амьдарсан агаад сайныг үл амссан байлаа ч тэд бүгд нэг л газар уруу явдаггүй гэж үү?
Найрын өргөө уруу явснаас гашуудагчийн оромж уруу явсан нь дээр. Учир нь энэ бол хүн бүрийн төгсгөл бөгөөд Амьд байгсад нь үүнийг Зүрхэндээ авдаг юм.
Гар чинь юуг хийхээр тэмүүлнэ, түүнийг бүхий л чадлаараа хийгтүн. Учир нь чиний очих Үхэгсдийн оронд мэргэн ухаан, ажил үйлс, бодох сэтгэх гэдэг нь байхгүй.
Газрын шороон дотор нойрсогч олон нь сэрж, зарим нь мөнх амь уруу нөгөө нь гутамшиг ба мөнхийн жигшил уруу явна.
Түүнийг харсныхаа дараа чи өөрийн ах Аароны адил эцэг өвгөд уруугаа одох болно.