Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Номлогчийн үгс 3:13 - Ариун Библи 2013

13 Түүгээр ч үл барам хүн идэж, ууж, эрхэлж буй бүхий л зүтгэлдээ сэтгэл хангалуун байх аваас энэ нь Бурханы бэлэг буюу.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

13 Хэрэв хүн идэж уух хийгээд эрхэлж буй бүхий л ажилдаа сэтгэл хангалуун байх аваас энэ нь Бурханы бэлэг буюу.

Onani mutuwo Koperani




Номлогчийн үгс 3:13
14 Mawu Ofanana  

Чи гарынхаа хүч хөдөлмөрийг хүртэх үедээ Аз жаргалтай байх бөгөөд сайн сайхан байна.


Амийг хүсэмжилдэг бөгөөд Сайныг харахаар өдрүүдээ хайрлагч хэн бэ?


Идэж, ууж, зүтгэлийнхээ сайныг олж харахаас илүү зүйл хүмүүнд үгүй. Миний харснаар энэ нь мөн л Бурханы мутраас ирэх ажээ.


Би бас мэргэн ухаанаар удирдуулахын зэрэгцээ бие махбодоо дарсаар хэрхэн цэнгүүлж, хэрхэн мунхаглалыг барьж авах вэ гээд тэнгэрийн доорх амьдралынхаа цөөхөн хоногт хүмүүний хөвгүүд юуг хийх нь сайн бэ гэдгийг мэдэх хүртэлээ ухаанаа чилээж ирлээ.


Хүсэл мөрөөдлөөс нь юу ч дутаалгүйгээр хүнд эд баялаг, хөрөнгө мөнгө, нэр алдрыг Бурхан өгчихөөд харин тэдгээрийг эзэмших эрхийг үл өгснөөр харь хүн түүнийг нь эдэлж баясах аж. Энэ нь хоосон агаад маш хяслантай зовлон юм.


Иймд би тааламжтай байдлыг үнэлэв. Учир хэмээвээс наран доор идэж, ууж, хөгжилдөхөөс өөр сайн зүйл хүнд алга. Энэ нь наран доор Бурханаас түүнд өгсөн амьдралынх нь өдрүүдийн турш зүтгэлд нь түүнийг дагуулах аж.


Бурхан үйлсийг тань сайшааж байгаа бол яв, талхаа баяртайгаар ид, зүрхэндээ жаргалтайгаар дарсаа уу!


Та нар ЭЗЭН Бурханыхаа өмнө тэндээ хооллож, Бурхан ЭЗЭНийхээ ивээсэн, гарынхаа ажил үйл бүрийн төлөө гэр хотлоороо баясаж цэнгэцгээ.


ЭЗЭН Бурхан чинь чамд болон чиний гэр бүлийнхэнд өгсөн бүх сайн сайхны төлөө чи болон левичүүд мөн чиний дунд байгаа ирмэл хүмүүс баярлах ёстой.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa