6 Урган төлжиж байгаа ойгоо услахаар өөртөө усан сан байгууллаа.
6 Урган төлжиж байгаа ойгоо услахаар өөртөө зориулж усан сан байгуулсан.
Дараа нь Булагийн гулдан хаалга ба Хааны цөөрөм уруу очтол мориор явах газаргүй болов.
Мөн сүмийн дэргэдэх цайзын дааман хаалгануудад дам нуруу хийх болон хотын хэрэмд зориулан, миний очих байшинд зориулан дүнз моддыг надад өгүүлэхийн тулд, хааны ойг сахигч Асафт захидал өгнө үү гэлээ. Тэгэхэд хаан тэдгээрийг надад соёрхов. Учир нь Бурханы минь ивээлт мутар миний дээр байв.
Мизпагийн дүүргийн захирагч, Кол-хозегийн хүү Шаллум Оргилуурын гулдан хаалгыг засварлав. Тэр үүнийг сэргээн барьж, бүрээд, самбар, түгжээ, хөндлүүдийг нь суулгаж мөн хааны цэцэрлэг дэх Шелагийн цөөрмийн хэрмийг Давидын хотоос уруудах шат хүртэл засварлав.
Түүний дараа Бет-зурын хагас дүүргийн захирагч, Азбукийн хүү Нехемиа, Давидын булшны харалдаах газар хүртэл, хиймэл цөөрөм, хүчит эрсийн байшин хүртэл засвар хийв.
Урсгал усны дэргэд тарьсан мод адил Ургацын цагт жимсээ ургуулж Навчис нь үл хатна. Аливаа үйл нь түүнд Амжилтыг авчирна.
Чиний хүзүү болбоос зааны ясан цамхаг Хоёр нүд чинь гэвэл Бат-раббимын хаалганы зэрэгцээх Хешбоны цөөрмүүд. Хамар чинь Дамаскийн дээгүүр харагдан буй Ливаны цамхаг
Учир нь тэрээр усны дэргэд таригдсан мод мэт Усан урсгалаар үндсээ өргөсгөж, Халуун шатахад айхгүй Харин навчис нь ногоон. Ган гачгийн жилд тэр түгшихгүй, Үр жимс гаргахаа ч зогсохгүй.