Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Номлогчийн үгс 2:3 - Ариун Библи 2013

3 Би бас мэргэн ухаанаар удирдуулахын зэрэгцээ бие махбодоо дарсаар хэрхэн цэнгүүлж, хэрхэн мунхаглалыг барьж авах вэ гээд тэнгэрийн доорх амьдралынхаа цөөхөн хоногт хүмүүний хөвгүүд юуг хийх нь сайн бэ гэдгийг мэдэх хүртэлээ ухаанаа чилээж ирлээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

3 Би бас мэргэн ухаанаар удирдуулахын зэрэгцээ яаж өөрийн биеийг сархад дарсаар цэнгүүлэх вэ? Тэгээд мөн яаж бас тэнэг байх вэ? гэж өөрийн ухааныг чилээж ирлээ. Тэгэхдээ тэнгэрийн доорх амьдралынхаа цөөхөн жилүүдэд хүмүүний хөвгүүд юуг хийх нь зөв ба юу хийх ёстой байв гэдгийг өнөөг хүртэл би мэдэж үл чадлаа.

Onani mutuwo Koperani




Номлогчийн үгс 2:3
22 Mawu Ofanana  

Иаков, Фараонд —Цагаачилж явсан хоногууд минь зуун гучин жил болж байна. Миний амьдралын жилийн өдрүүд цөөн бөгөөд би хүнд бэрхийг тууллаа. Харин цагаачилж явсан эцэг өвгөдийнхөө жилийн өдрүүдэд нас минь хүрээгүй гэв.


Хэрэв хүн үхвэл дахин тэрээр амилах уу? Зүтгэлийнхээ бүх өдөрт Халаа минь ирэх хүртэл би хүлээнэ.


Хүний зүрхийг баясгах дарсыг, Нүүрийг өнгөлөх тосыг Мөн хүний зүрхийг тэнхрүүлэх хоолыг гаргуулахын тулд билээ.


Дарс нь басамжлагч, сархад нь агсамнагч Мэргэн бус нь эдгээрт хөлчүүрхэх.


Тэнэг мунхаг ба мэргэн ухааныг танихад өөрийн оюун бодлыг зориулав. Энэ нь мөн л салхи хөөцөлдсөн хэрэг болохыг би танив.


Хүмүүс найр хуримаар баяр баясгалан хийж, дарсаар амьдралаа хөгжилтэй болгодог ч мөнгө бүхний хариу ажээ.


Энэ бүхнийг дүгнээд, сонордуулахад Бурханаас эмээж, Түүний тушаалыг дагагтун. Энэ нь хүн бүхэнд хамаарна.


Идэж, ууж, зүтгэлийнхээ сайныг олж харахаас илүү зүйл хүмүүнд үгүй. Миний харснаар энэ нь мөн л Бурханы мутраас ирэх ажээ.


Харин миний харсан сайн зүйл гэвэл идэх, уух хийгээд Бурханаас өөрт нь өгөгдсөн амьдралынхаа бүхий л өдрийн турш наран доор зүтгэсэн бүх зүтгэлээрээ өөрийгөө баясгах явдал байлаа. Учир нь энэ түүний хувь хишиг аж.


Сүүдэр мэт өнгөрөх хоосон амьдралынхаа цөөхөн хоногт өөрт нь юу зөв, сайн болохыг хүн хэрхэн мэдэх билээ? Учир нь өөрөөс нь хойш юу болохыг наран доор хэн түүнд хэлж чадах вэ?


Нэгээс нь зуурч, нөгөөг нь тавилгүй байх нь сайн бөгөөд Бурханаас эмээгч нэгэн тэр бүгдээр амжилтад хүрдэг.


Би өөрийн зүрхийг мэргэн ухаан, гүн ухааныг шинжлэн судлах хийгээд тэнэгийн буруутал, солиотны тэнэглэлийн учрыг олоход чиглүүлэв.


Иймд би тааламжтай байдлыг үнэлэв. Учир хэмээвээс наран доор идэж, ууж, хөгжилдөхөөс өөр сайн зүйл хүнд алга. Энэ нь наран доор Бурханаас түүнд өгсөн амьдралынх нь өдрүүдийн турш зүтгэлд нь түүнийг дагуулах аж.


Хэн ч хоёр эзэнд үйлчилж чадахгүй. Тэр нэгийг нь үзэн ядаж, нөгөөг нь хайрлах болно. Эсвэл нэгээс нь зуурч, нөгөөг нь зэвүүцнэ. Та нар Бурхан, эд баялаг хоёрт зэрэг үйлчилж чадахгүй.


Дарсанд бүү согтуур. Эс бөгөөс хэт самуурал буй. Харин Сүнсээр дүүр. Ингэхдээ


Харин усан үзмийн мод тэдэнд “Бурхад ба хүмүүсийг баярлуулах шинэ усан үзмийн дарсаа би орхин, моддын дээгүүр найган ганхах хэрэг үү?” гэв.


Тэгээд Абигаил, Набал уруу буцаж ирэв. Харагтун, Набал гэртээ хааны найр шиг найр хийж байв. Набал ихэд согтуу байсан болохоор сэтгэл нь хангалуун байв. Тиймээс Абигаил үүр цайх хүртэл түүнд юу ч ярьсангүй.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa