Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Номлогчийн үгс 2:26 - Ариун Библи 2013

26 Мэлмийд нь таалагдагч хүнд Тэр мэргэн ухаан, мэдлэг, баяр цэнгэлийг өгдөг ажээ. Чингэхдээ Өөрт нь таалагдагч нэгэнд өгөхийн тулд бөөгнүүлэх, цуглуулах албыг харин нүгэлтнүүдээр гүйцэлдүүлдэг байна. Энэ нь мөн л хоосон бөгөөд салхи хөөцөлдсөн хэрэг аж.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

26 Өөрийнх нь мэлмийд таалагдагч хүнд Тэр мэргэн ухаан, мэдлэг, баяр жаргал өгдөг ажээ. Чингэхдээ Өөрийнхөө өмнө гэмгүй нэгэнд өгөхийн тулд бөөгнүүлэх, цуглуулах албыг нүгэлтнүүдээр гүйцэлдүүлдэг байна. Энэ нь мөн л хоосон бөгөөд салхины хойноос хөөцөлдөхтэй адил аж.

Onani mutuwo Koperani




Номлогчийн үгс 2:26
24 Mawu Ofanana  

ЭЗЭН, Ноад —Энэ үеийнхний дотроос чи Миний өмнө зөвт байгааг Би харсан учраас чи болон чиний бүх гэр бүлийнхэн энэ бүхээгт ор.


Тэгтэл хүний доторх сүнс болон Төгс Хүчит Нэгэний амьсгал л тэдэнд ойлгуулдаг аж.


Дотоод эрхтэнд хэн мэргэн ухааныг оруулсан бэ? Оюун ухаанд хэн ойлголтыг өгсөн бэ?


Үнэндээ хүн бүр сүүдэр шиг л явна. Үнэндээ тэд дэмий юманд л шуугина. Тэрээр овоолдог боловч Хэн түүнийг авахыг эс мэднэ.


Харагтун, сэтгэлийн гүнд үнэн байхыг Та хүсдэг бөгөөд Дотоод чанадад минь Та Мэргэн ухааныг мэдүүлнэ.


Сайн хүний өв ач гучдаа Нүгэлт нэгэн эд хураавч зөвтөд.


Мэргэн ухааныг ЭЗЭН Өөрөө өгдөг Мэдлэг ба ухаан бодрол Түүний амнаас гардаг


Мөнгө хүүлэх, түргэн ашиг олох замаар Өмч хөрөнгөө арвижуулагч нь Ядуусыг нигүүлсдэг нэгний төлөө Үүнийг хурааж буй хэрэг.


Тэнгэрийн доор үйлдэгддэг бүхнийг мэргэн ухаанаар шинжлэн, судлахын тулд би сэтгэл оюунаа зориулав. Энэ нь Бурханаас хүний хөвгүүдийг шаналгах гэж өгсөн бэрх үүрэг буюу.


Наран доор хийгддэг бүхнийг би үзвээс бүгд л хоосон агаад салхи хөөцөлдсөн хэрэг байх нь тэр.


Учир нь Түүнгүйгээр хэн идэж, хэн баяртай байж чадах вэ?


Бурханаас хүний хөвгүүдэд өгсөн шаналгаат хөдөлмөрийн зовлонтойг би харсан.


Тэд хоёул, Эзэний бүх тушаал зааврыг өөгүй дагаж, Бурханы өмнө зөвт байлаа.


Одоо болтол та нар нэрээр минь юу ч гуйгаагүй. Гуйгтун, баяр баясгалан чинь дүүрэн болохын тулд та нар хүлээн авна.


Харин дээрээс ирэгч мэргэн ухаан нь нэгд ариун, тэгээд амар тайван, эелдэг, ул суурьтай, өршөөл ба сайн үр жимсээр дүүрэн, ялгаварладаггүй, хоёр нүүр гаргадаггүй аж.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa