Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Номлогчийн үгс 2:23 - Ариун Библи 2013

23 Учир нь хүний бүх л өдөр зовлон шаналалтай, зүтгэл нь утгагүй, шөнө ч сэтгэл оюун нь эс амрах аж. Энэ нь мөн л хоосон ажээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

23 Учир нь хүний бүх л өдөр болон хөдөлмөр нь уйтгар зовлонтой, төдийгүй, шөнө ч түүний оюун ухаан нь амардаггүй аж. Энэ нь мөн л хоосон ажээ.

Onani mutuwo Koperani




Номлогчийн үгс 2:23
20 Mawu Ofanana  

Тэрээр Адамд Чи эхнэрийнхээ үгийг сонсож, “Бүү ид!” гэж Миний чамд тушаасан модноос идсэн учир Чамаас болж газар хараагдлаа. Чи түүнээс амьдралынхаа бүхий л өдрүүдэд бэрхшээл зүдүүр дунд хооллох болно.


Иаков, Фараонд —Цагаачилж явсан хоногууд минь зуун гучин жил болж байна. Миний амьдралын жилийн өдрүүд цөөн бөгөөд би хүнд бэрхийг тууллаа. Харин цагаачилж явсан эцэг өвгөдийнхөө жилийн өдрүүдэд нас минь хүрээгүй гэв.


Тэр шөнийн туршид хааны нойр хулжиж, тэрээр өдрийн хэрэг явдлын тойм номыг авчрахыг тушаасанд тэдгээрийг хааны өмнө уншив.


Эмэгтэйгээс төрдөг хүн гэгчийн Өдрүүд цөөн, үймээн бэрхшээлээр дүүрэн


Дээш үсчих оч адил Зовлонгийн төлөө л хүн төрдөг.


Хайрладаг хүндээ Тэр нойрыг ч өгдөг атал Харин та нар эрт босож, оройттол суугаад, Зүтгэж олсон талхаа идэх нь Зүгээр л дэмий аж


Учир нь өдөр шөнөгүй Таны мутар намайг хүндээр дарж, Шим шүүс минь зуны ганд хатсан буюу. Села


Биднийг зүдрээсэн өдрийнхөө тоогоор, Муугаа үзсэн жилүүдийн маань тоогоор Биднийг баярлуулаач!


Тэнгэрийн доор үйлдэгддэг бүхнийг мэргэн ухаанаар шинжлэн, судлахын тулд би сэтгэл оюунаа зориулав. Энэ нь Бурханаас хүний хөвгүүдийг шаналгах гэж өгсөн бэрх үүрэг буюу.


Мэргэн ухаан их бөгөөс зовлон ихдэх, мэдлэг арвижих аваас шаналал нэмэгдэх.


Тэгээд би өөрийн гараар хийсэн бүх үйлсээ бас өөрийн зүтгэсэн зүтгэлээ эргэцүүлэн бодлоо. Гэтэл энэ бүхэн хоосон бөгөөд салхи хөөцөлдсөн хэрэг байв. Наран доор ашиг алга.


Их ч, бага ч идсэн ажилчин хүний нойр таатай байдаг атал баян хүний цатгалан гэдэс өөрийг нь унтуулдаггүй ажээ.


Тэрээр бүхий л өдрөө харанхуйд хооллож, үлэмж уй гашуу, өвчин, уур уцаартай байдаг.


Мэргэн ухааныг танихын тулд, өдөр ч шөнө ч ер унтдаггүй тэр нэгний газар дээр хийдэг зүтгэлийг харахын тулд би зүрх сэтгэлээ хандуулав.


Хаан ордон уруугаа явж, мацаг барин шөнийг өнгөрүүлж, ямар ч зугаацуулах зүйлийг авчруулсангүй, нойр нь ч хулжжээ.


дагалдагчдын сэтгэлийг хүчирхэгжүүлж, итгэлдээ байнга байгаарай гэж урамшуулан —Бид олон зовлон туулж байж Бурханы хаанчлалд орох ёстой гэлээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa