Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Номлогчийн үгс 2:17 - Ариун Библи 2013

17 Наран доор хийгдэж байгаа бүхэн надад жигшүүртэй болсон учраас би амьдралыг үзэн ядлаа. Өөрөөр хэлбэл, бүх зүйл утгагүй бөгөөд салхи хөөцөлдсөн хэрэг аж.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

17 Наран доор хийгдэж байгаа бүхэн надад жигшүүртэй болсон учраас би амьдралыг үзэн ядсан. Өөрөөр хэлбэл, бүх зүйл утгагүй бөгөөд салхины хойноос хөөцөлдөхтэй адил аж.

Onani mutuwo Koperani




Номлогчийн үгс 2:17
20 Mawu Ofanana  

Харин тэрээр өөрөө нэг өдөржингөө алхсаар цөлд хүрээд, нэгэн тац модны доор суув. Тэрээр үхэхийг хүсэмжлэн —Одоо хангалттай. ЭЗЭН минь, би эцэг өвгөдөөсөө дээрдэх юмгүй тул одоо миний амийг аваач гэж хэлэв.


Өө, Та намайг Үхэгсдийн оронд нуудаг ч болоосой, Уур хилэнгээ өнгөртөл Та намайг хадгалаад, Та надад цаг товлон өгөөд, Намайг санаасай!


Амьдралын минь хугацааг санаач! Та хүний хөвгүүдийг юунд дэмий хуурмаг бүтээгээ вэ!


Наран доор хийгддэг бүхнийг би үзвээс бүгд л хоосон агаад салхи хөөцөлдсөн хэрэг байх нь тэр.


Тэнэг мунхаг ба мэргэн ухааныг танихад өөрийн оюун бодлыг зориулав. Энэ нь мөн л салхи хөөцөлдсөн хэрэг болохыг би танив.


Тэгээд би өөрийн гараар хийсэн бүх үйлсээ бас өөрийн зүтгэсэн зүтгэлээ эргэцүүлэн бодлоо. Гэтэл энэ бүхэн хоосон бөгөөд салхи хөөцөлдсөн хэрэг байв. Наран доор ашиг алга.


Наран доор зүрхээрээ хичээж зүтгэсэн бүхий л зүтгэлээсээ хүн ер нь юуг нь авах юм бэ?


Би мөн наран доор үнэнч шударгын оронд цөвт, зөвийн оронд буруу нь оршдогийг харсан.


Тиймээс одоог хүртэл амьд байгсдаас хэдийнээ насан өөд бологсдыг би илүүд үзэв.


Гэвч наран доор хийгддэг ёрын үйлийг хэзээ ч хараагүй, огт байгаагүй нэгэн нь дээрх хоёроосоо ч илүү дээр аж.


Нүд юу харж байгаа нь сэтгэл юу хүсэж байгаагаас илүү чухал юм. Энэ нь бас хоосон бөгөөд салхи хөөцөлдсөн хэрэг буюу.


Тиймээс Сүнс намайг өргөж, зайлуулан авав. Би сүнснийхээ уур хилэн дотор гасалж явлаа. ЭЗЭНий мутар миний дээр хүчтэй байв.


Тиймд амийг минь одоо надаас аваач, ЭЗЭН! Амьд явснаас үхсэн минь дээр гэв.


Нар мандах үед Бурхан дорнын халуун салхи зэхсэн бөгөөд Ионагийн толгой наранд цохиулан тэрээр унан тусаж, үхэхийг хүсэмжлэн —Амьд явснаас үхсэн минь дээр гэв.


Ямар учраас Та надад ёс бусыг харуулж, Юунд бузар мууг үзүүлнэ вэ? Тийм ээ, сүйрэл болон хүчирхийлэл өмнө минь болж, Эвдрэлцэл гарч, тэмцэл өрнөж байна.


Хэрэв Та надад ингэж хандах гэж байгаа бол намайг нэгмөсөн үхүүлээч. Хэрэв Таны мэлмийд би тааллыг олсон аваас гамшиг зовлонг минь надад үзүүлэлгүй даруйхан алаач гэлээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa