Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Номлогчийн үгс 2:15 - Ариун Библи 2013

15 “Тэнэгт ногдох тэр л хувь тавилан над дээр мөн ирэх тул ухаантай байхын хэрэг надад юу билээ?” гэж би зүрхэндээ хэлэв. Ингээд би зүрхэндээ “Энэ мөн л хоосон аж” гэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

15 “Тэнэгт оногдох тэр л хувь тавилан над дээр мөн ирэх тул ухаантай байхын хэрэг надад юу билээ?” гэж би өөртөө хэлэв. Ингээд би өөртөө “Энэ мөн л хоосон аж” гэв.

Onani mutuwo Koperani




Номлогчийн үгс 2:15
9 Mawu Ofanana  

харагтун, Би чиний үгсийн дагуу үйлдлээ. Би чамд мэргэн агаад ухааран ялгах зүрхийг өглөө. Ингээд чамтай адил хүн чиний өмнө ч байгаагүй, чиний дараа ч гарч ирэхгүй юм.


Наран доор хийгддэг бүхнийг би үзвээс бүгд л хоосон агаад салхи хөөцөлдсөн хэрэг байх нь тэр.


Би зүрхэндээ ярин “Иерусалимд надаас өмнө байсан бүх хүнээс ч илүү мэргэн ухааныг би арвижуулан нэмэгдүүлэв. Оюун бодлоороо үлэмж мэргэн ухаан хийгээд мэдлэгийг олж авав” гэв.


Мэргэн ухаан их бөгөөс зовлон ихдэх, мэдлэг арвижих аваас шаналал нэмэгдэх.


Номлогч, “Хоосноос хоосон агаад хоосны хоосон, Бүгд хоосон ажээ” гэнэ.


Учир нь ухаантан хэн боловч тэнэгийн нэгэн адил үүрд мартагдах аж. Ирэх өдрүүдэд ч бүх зүйл мартагдана. Мэргэд тэнэгүүдийн адил үхэцгээнэ шүү дээ! Нөр хөдөлмөр ч хоосон.


Утгагүй хоосныг өсгөн үржүүлдэг үгс олон байх юм. Энэ нь хүнд ямар тустай юм бэ?


Ухаантан нь тэнэгээсээ юугаараа илүү юм бэ? Амьд байгсдын өмнө хэрхэн явахаа мэдэх нь ядуу хүнд ямар ашиг өгөх юм бэ?


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa