Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Номлогчийн үгс 12:7 - Ариун Библи 2013

7 Тэгээд тоос нь урьд байсан газар шороондоо буцаж, амь амьсгаа нь үүнийг өгсөн Бурхандаа буцах ажээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

7 Тэгээд тоос нь урьд байсан газар шороондоо буцаж, сүнс нь үүнийг өгсөн Бурхандаа буцах ажгуу.

Onani mutuwo Koperani




Номлогчийн үгс 12:7
23 Mawu Ofanana  

Абрахам —Харагтун, тоос шороо ба үнс мэт өчүүхэн би Эзэнд үг хэлэхээр зүрхэллээ.


Тэгэхэд ЭЗЭН Бурхан газрын шорооноос хүнийг урлаад, амин амьсгалыг хамраар нь үлээж оруулахад хүн амьд биет болжээ.


Чи газар шороондоо буцталаа Духныхаа хөлсийг дуслуулан байж хоолоо олж иднэ. Учир нь чамайг газар шорооноос авсан. Чи тоос шороо тул тоос шороондоо буцна гэжээ.


Түүний яснууд залуу насных нь чадал тэнхээгээр дүүрэн байгаа боловч Тэдгээр нь түүний хамт шороонд хэвтдэг буюу.


Юунд гэмт үйлдлийг минь эс өршөөж, Хилэнцийг минь эс зайлуулна вэ? Одоо би шороонд хэвтэх болно. Та намайг хайвч би байхгүй байна гэв.


Учир нь хэлбэр дүрсийг маань Тэрээр мэддэг. Биднийг тоос шороо гэдгийг санаж байдаг.


Таныг нүүрээ нуухад тэд хямардаг. Амьсгалыг нь авахад тэд үхэж, Хөрс шороондоо буцдаг.


Сүнс нь гарч явах үед тэд газар шороо уруу буцдаг. Яг тэр өдөр бодлууд нь мөхдөг билээ.


Хуурмаг хоосон шүтээнүүдийг хүндэтгэгсдийг Би үзэн ядна. Харин би ЭЗЭНд итгэдэг.


Та хүнийг тоос шороонд нь буцаан Айлдахдаа “Хүний хүүхдүүд ээ, буцагтун” хэмээнэ.


Би мөнхөд заргалдахгүй, Үргэлж ууртай байхгүй. Эс тэгвэл сүнснүүд ч, Миний бүтээсэн амьсгалууд ч Өмнө минь сульдах болно.


Тиймээс Зедекиа хаан, Иеремиад нууцаар тангараглан —Бидэнд энэ амийг бүтээгч ЭЗЭН амьд! Би чамайг үнэхээр алахгүй, амийг чинь хайгч энэ хүмүүсийн гарт өгөхгүй гэж хэлэв.


Газрын шороон дотор нойрсогч олон нь сэрж, зарим нь мөнх амь уруу нөгөө нь гутамшиг ба мөнхийн жигшил уруу явна.


Нэгэн зөн. Израилийн талаарх ЭЗЭНий үг. Тэнгэрийг дэлгэж, дэлхийн суурийг тавьж, хүний сүнсийг дотор нь бий болгодог ЭЗЭН тунхаглаж байна.


Харин тэд нүүрээрээ унан —Бурхан, бүх махбодын сүнснүүдийн Бурхан Та нэг хүн нүгэл үйлдэхэд даяар хотол түмэнд хилэгнэнэ гэж үү? гэв.


Бүх махбодын сүнснүүдийн Бурхан ЭЗЭН хотол түмний дээр нэг хүнийг томилох болтугай.


Есүс —Аав аа, Таны гарт Би сүнсээ даатгая гэж чанга дуугаар хашхирлаа. Үүнийг хэлээд Тэр амьсгал хураав.


Тэд Стефан уруу чулуу шидэлж байхад Стефан Эзэнийг дуудан, —Эзэн Есүс минь, сүнсийг минь хүлээн аваарай гэв.


тэнгэрт бүртгэгдсэн анх төрөгсдийн чуулган, бүгдийн Шүүгч Бурхан болон төгс болгогдсон зөвт хүмүүсийн сүнс уруу ирсэн.


Биднийг сахилгажуулдаг, махбодын эцгүүд бидэнд байсан. Бид тэднийг хүндэлдэг байсан бол тэгэх тусмаа бид сүнсний Эцэгт захирагдан амьдрах нь үлэмж дээр бус уу?


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa