Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Номлогчийн үгс 12:11 - Ариун Библи 2013

11 Мэргэдийн үгс болбоос хатгуурт шилбүүр, хадаас адил орох бөгөөд тэдгээрийг бичигчид нь нэг л Хоньчиноор өгөгдсөн ажгуу.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

11 Мэргэдийн үгс нь болбоос зүү буюу хадаас адил орох бөгөөд тэдгээрийг бичигчид нь нэг л Хоньчноор өгөгдсөн ажгуу.

Onani mutuwo Koperani




Номлогчийн үгс 12:11
21 Mawu Ofanana  

Иосефын нум бат бэх, Гар нь хүчтэй байх бөгөөд Иаковын Төгс Хүчит Нэгэний гараас, Израилийн Хад болох Хоньчин гарах болно.


Гэвч одоо богинохон хугацаанд Бурхан ЭЗЭН минь нигүүлсэлээ үзүүлэн биднийг үлдэгсэд болгон орхиж, ариун газартаа биднийг гадсаар аргамжсан. Ингэснээр Бурхан маань бидний нүдийг гэгээрүүлэн боолчлолд байхад маань багахан сэргэлтийг соёрхсон.


ЭЗЭН бол миний хоньчин Надад дутах зүйл үгүй.


Иосефыг хонин сүрэг мэт удирддаг Израилийн хоньчин оо, чих тавиач. Херубуудын дээр залрагч аа, гэрэлтээч.


Ингэх нь сургаалт үгс, ёгт зүйрлэлүүд, Мэргэдийн үгс хийгээд оньсого таавруудыг нь ойлгож ухахын тулд ажээ.


Зөвтийн уруул олныг тэжээх. Мунхгуудын үхэл ухаан дутахаас болох.


Мэргэдийн үгсэд чих тавь Мэдлэг ухаанд минь зүрхээ хандуул!


Ухаант мэргэдийн амнаас гарах үг нь нигүүлсэл, Мунхгийн уруул харин өөрийгөө залгих аж.


Тэнэгийн дуулахыг сонссоноос Ухаант хүний зэмлэлийг сонсох нь дээр.


Би түүнийг хатуу газарт гадас шиг шаана. Эцгийнхээ гэрт тэр алдрын сэнтий болно.


Тэр хоньчины ёсоор сүргээ хариулж, Мутартаа хургануудаа цуглуулан энгэртээ тэврээд, Хөхүүлийг нь зөөлөн хөтөлнө.


“Үг минь галтай адил бус уу?” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Чулууг бутлах алхтай адил бус уу?


Дараа нь Би тэдний дээр нэгэн хоньчинг буюу Өөрийн зарц Давидыг томилж, тэр тэднийг тэжээнэ. Тэр өөрөө тэднийг тэжээж, хоньчин нь болно.


Харин баптисм хүртэхээр фарисай ба садукайчууд олноороо ирж буйг тэр хараад, тэдэнд —Хорт могойн удам аа, ирэх уур хилэнгээс зугтахыг хэн та нарт сануулав?


Сайн хоньчин нь Би байгаа юм. Би Өөрийнхийгөө мэдэх бөгөөд Өөрийнхөн минь Намайг мэднэ.


Есүс хариулахдаа —Чи Израилийн багш атлаа үүнийг ойлгохгүй байна гэж үү?


Сонссон зүйл нь тэдний зүрхийг хөндсөнд Петр болон бусад элч нарт —Ах дүү нар аа, бид одоо яах вэ? гэв.


Бидний байлдааны зэвсэг нь махбодынх бус, харин ялагдашгүйг ч ялж чадах Бурханы хүчит зэвсгүүд юм. Бид цэцэрхлийг нурааж,


Хоньдын Хоньчин болох бидний Эзэн Есүсийг мөнх гэрээний цусаар үхэгсдээс амилуулсан амар амгалангийн Бурхан


Учир нь Бурханы үг амьд бөгөөд идэвхтэй, хоёр талдаа иртэй ямар ч илдээс хурц бөгөөд сэтгэл хийгээд сүнсийг, үе мөч хийгээд нугас чөмгийг салтал нэвтрэн ордог агаад зүрхний бодол хийгээд санааг ч шүүх чадвартай юм.


Тэгээд Тэргүүн Хоньчинг гарч ирэхэд та нар алдрын гандашгүй титмийг хүлээн авна.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa