6 Мулгуучууд олон өндөрлөгт заларч харин баячууд шоовдорлогдов.
6 мулгуучууд олон өндөрлөгүүдэд залрахад баячууд шоовдорлогдох нь болой.
Эдгээрийн дараа агаг хүн Хаммедатагийн хүү Хаманыг хаан Ахашверош өргөмжлөн дэвшүүлж, түүний суудлыг хамт буй түшмэдээс нь дээгүүр тогтоов.
Мордехаиг өөрт нь сөхрөх ч үгүй, мэхийх ч үгүй байгааг үзээд Хаман уур хилэнгээр дүүрэв.
Олиггүй этгээдүүд хүний хөвгүүдийн дунд өргөмжлөгдөхөд Буруу хүмүүс эргэн тойронд нь явдаг.
Мулгууд тав тух, тансаглал үл зохих. Зарц хүн ноёдыг захирах нь бүр ч эс нийцэх.
Зөвтүүд амжилт олох нь агуу алдар суу Буруутууд гарч ирэх цагт хүмүүс нуугдана.
Буруутууд дээш гарахад хүмүүс нуугдана. Тэднийг унах цагт зөвтүүд олширно.
Зөвтүүд олшрох тусам Ард түмэн баярлан жаргана. Буруу нэгэн захирваас Ард олон халаглана.
Эрх мэдэлтнээс үүдэлтэй алдаа болох нэгэн ёрын юмыг би наран доор харав.