Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Номлогчийн үгс 10:20 - Ариун Библи 2013

20 Хааныг бүү зүх, бодолдоо ч тэр. Баян хүнийг бүү хараа, унтлагын өрөөндөө ч тэр. Учир нь тэнгэрийн шувууд тэдэнд үг зөөх нь бий бөгөөд жигүүртэн ч хэргийг задалж мэднэ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

20 Бодолдоо хааныг бүү зүх, баян хүнийг унтлагын өрөөндөө ч бүү хараа. Учир нь тэнгэрийн шувууд тэдэнд үг зөөх нь бий бөгөөд далавчит бүтээл уг хэргийг задалж магад.

Onani mutuwo Koperani




Номлогчийн үгс 10:20
11 Mawu Ofanana  

Зарц нарынх нь нэг —Үгүй, эзэн хаан минь, харин Израильд буй эш үзүүлэгч Елиша таны унтлагынхаа өрөөнд ярьсан үгсийг Израилийн хаанд хэлдэг юм гэж айлтгав.


Гэвч Мордехаи үүнийг мэдээд Естер хатанд хэлэхэд Естер үүнийг Мордехаин нэрээр хаанд мэдэгдэв.


Учир нь түүний цорын ганц бүтээлэг, биеийнх нь хувцас тэр билээ. Тэр хүн өөр юу нөмөрч хэвтэх вэ? Тэр Над уруу хашхирахад Би сонсох болно. Учир нь Би нигүүлсэнгүй билээ.


Чи Бурханыг бүү хараа. Мөн ард түмнийхээ удирдагчийг бүү хараа.


Нил мэлхийгээр язганаж, тэдгээр нь гарч ирээд ордонд чинь, унтлагын өрөөнд чинь, орон дээр чинь, чиний албат нар ба ард түмний чинь гэр оронд, чиний зууханд, гурилын саванд чинь ч орно.


Тэд газар сайгүй хэрэн тэнэж, дарамтлагдан өлсөж, өлсөхөөрөө уурлаж, дээш хараад, хаанаа болон Бурханаа хараана.


Марта үйлчлэх ажилдаа түүртсэн тул Есүс уруу очоод —Эзэн, дүү минь үйлчлэх ажилд намайг ганцаар орхисныг Та анзаарахгүй байна уу? Надад тусал гэж түүнд хэлээч гэв.


Тэр —Би та нарт хэлье. Хэрэв тэд дуугаа хураавал чулуунууд хашхирна шүү гэв.


Паул —Ах дүү нар аа, би түүнийг тэргүүн тахилч гэж мэдсэнгүй. “Ард түмнийхээ удирдагчийг бүү муул” гэж бичигдсэн байдаг гэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa