Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Номлогчийн үгс 10:14 - Ариун Библи 2013

14 Мунхаг нэгэн олон үгтэй. Юу болохыг хүн эс мэднэ. Түүний араас юу ирэхийг хэн түүнд хэлж чадах билээ?

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

14 Гэсэн ч тэнэг хүн үгээ олшруулсаар л байх ажээ. Юу болохыг мэддэг хүн алга, түүний араас юу ирэхийг түүнд хэн хэлж чадах билээ?

Onani mutuwo Koperani




Номлогчийн үгс 10:14
13 Mawu Ofanana  

Учир нь нүгэл дээр нь бас тэрслэл нэмэгдэв. Бидний дунд тэрээр алгаа ташин, Бурханы эсрэг үгсээ олшруулсаар байна” гэх болно гэв.


Амаа юунд утгагүй хоосноор нээнэ вэ, Иов оо. Мэдлэггүйгээр үгсээ олшруулсаар байна, та гэв.


Үг олшроход гэмт үйлдэл зайлшгүй. Хэлээ захирагч хэрсүүгээс зайлбаргүй.


Мэргэдийн хэл мэдлэг тараах. Мулгуучуудын ам мунхаглал оргилуулах.


Мунхаг хүн хотод хэрхэн хүрэхийг ч мэддэггүй тул түүний зүтгэл өөрийг нь туйлдуулах аж.


Тиймээс хүн хийж байгаагаараа л баясгалантай байхаас өөр илүүтэй нь үгүй гэдгийг би ойлгов. Учир нь энэ бол хүний хувь аж. Хэн түүнийг дагуулан түүнээс хойш юу болохыг үзүүлж чадах билээ?


Зүүд зовнилоор элбэг байдаг бол мунхгийн дуу хоолой үгээр арвин.


Сүүдэр мэт өнгөрөх хоосон амьдралынхаа цөөхөн хоногт өөрт нь юу зөв, сайн болохыг хүн хэрхэн мэдэх билээ? Учир нь өөрөөс нь хойш юу болохыг наран доор хэн түүнд хэлж чадах вэ?


Азтай өдрүүддээ аз жаргалтай бай, Харин бүтэлгүй өдрүүддээ сэтгэн бод. Аль алийг нь Бурхан бий болгодог тул дараа нь юу болохыг хүн эс мэднэ.


Юу тохиолдохыг тэр эс мэдэх тул хэрхэн энэ нь тохиолдохыг хэн түүнд хэлж чадах билээ?


Шударга ба ухаантнууд, тэдний үйлс нь мөн Бурханы гарт хэрхэн байдгийг шалгахаар энэ бүхнийг би зүрхэндээ тунгаав. Хүн өмнө нь байгаа хайр, үзэн ядалт хоёрыг үл ялгадаг ажээ.


Та нар Миний эсрэг бардамнан ярьж, Миний эсрэг үгсээ олшруулсан. Би сонссон билээ» гэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa