11 Могой ховсдохоосоо өмнө хаздаг бол Ховсдох нь түүнд илүүц юм.
11 Хэрэв могой ховсдохоосоо өмнө хаздаг бол ховсдох нь түүнд илүүц юм.
Хуурмагийг үйлдэгч ээ хэл чинь Сүйрлийг үйлдэх нь хурц тонгорог мэт ажээ.
Бурхан, аман доторх шүдийг нь хугалаач ЭЗЭН, залуу арслангийн арааг хэмхлээч
Хэл юугаа илд мэт ирлэсэн нь Хорон үгсээ сум мэт тэд онилсон нь
Хэл гэдэг амилуулах бас үхүүлэх хүчтэй Хэн үүнд дурлана үр жимсийг нь хүртэнэ.
Сүх мохож, хэн ч эс ирлэвээс илүү хүч зарцуулах, Харин мэргэн ухаан амжилт авчрах.
“Үзэгтүн, Би та нарын эсрэг могойнуудыг, Ямар ч ид шид туслахгүй тийм хорт могойнуудыг илгээнэ. Тэд та нарыг хатгах болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
Хэл бол гал бөгөөд зүй бусын ертөнц аж. Хэл нь бидний эрхтнүүдийн дунд байж бүх биеийг бузарладаг. Хэл бидний амьдралын хүрдийг галдан шатаадаг бөгөөд өөрөө тамаар асаж байдаг.
Харин хэн ч хэлийг номхруулж чадахгүй. Хэл бол үхлийн хороор дүүрсэн, амралтгүй муухай эд мөн.