Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Номлогчийн үгс 1:14 - Ариун Библи 2013

14 Наран доор хийгддэг бүхнийг би үзвээс бүгд л хоосон агаад салхи хөөцөлдсөн хэрэг байх нь тэр.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

14 Би наран доор хийгддэг бүхнийг үзсэн бөгөөд үзтэл энэ бүхэн нь хоосон бөгөөд салхины хойноос хөөцөлдөхтэй адил ажээ.

Onani mutuwo Koperani




Номлогчийн үгс 1:14
13 Mawu Ofanana  

Номлогч хэлэхдээ “Хоосноос хоосон бөгөөд бүгд утгагүй” гэв.


Тэгээд би өөрийн гараар хийсэн бүх үйлсээ бас өөрийн зүтгэсэн зүтгэлээ эргэцүүлэн бодлоо. Гэтэл энэ бүхэн хоосон бөгөөд салхи хөөцөлдсөн хэрэг байв. Наран доор ашиг алга.


Наран доор хийгдэж байгаа бүхэн надад жигшүүртэй болсон учраас би амьдралыг үзэн ядлаа. Өөрөөр хэлбэл, бүх зүйл утгагүй бөгөөд салхи хөөцөлдсөн хэрэг аж.


Мэлмийд нь таалагдагч хүнд Тэр мэргэн ухаан, мэдлэг, баяр цэнгэлийг өгдөг ажээ. Чингэхдээ Өөрт нь таалагдагч нэгэнд өгөхийн тулд бөөгнүүлэх, цуглуулах албыг харин нүгэлтнүүдээр гүйцэлдүүлдэг байна. Энэ нь мөн л хоосон бөгөөд салхи хөөцөлдсөн хэрэг аж.


Учир нь хүний хувь тавилан адгуусны хувь тавилантай адил, нэг нь үхдэгийн адил нөгөөдөх нь ч бас үхэх аж. Үнэндээ аль аль нь л ижилхэн амь амьсгаатай. Хүнд адгууснаас дээрдээд байх юм алга. Иймээс бүгд хоосон.


Тэр хязгааргүй олон хүнийг дагуулсан ч хожим ирэгсэд нь мөнөөх залууг бас л таашаахгүй ажээ. Энэ нь мөн л хоосон бөгөөд салхи хөөцөлдсөн хэрэг билээ.


Аливаа үйлс дэх бүх зүтгэл ба чадвар нь хөршдөө атаархах сэдэлтэй ажээ. Энэ нь мөн л хоосон бөгөөд салхи хөөцөлдсөн хэрэг аж.


Чардайн зүтгэж хоёр атгаа дүүргэн, салхи хөөцөлдсөнөөс Ганц атга дүүрэн, амар жимэр байсан нь дээр.


Нүд юу харж байгаа нь сэтгэл юу хүсэж байгаагаас илүү чухал юм. Энэ нь бас хоосон бөгөөд салхи хөөцөлдсөн хэрэг буюу.


Мэргэн ухааныг танихын тулд, өдөр ч шөнө ч ер унтдаггүй тэр нэгний газар дээр хийдэг зүтгэлийг харахын тулд би зүрх сэтгэлээ хандуулав.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa