Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Нехемиа 9:10 - Ариун Библи 2013

10 Фараоны эсрэг болон түүний бүх зарц нарт, түүний газрын бүх ард түмний эсрэг тэмдгүүд болон гайхамшгийг үзүүлсэн. Учир нь тэд манай эцэг өвгөдөд давлиун хандахыг Та мэдсэн бөгөөд Энэ өдөр байгаа шиг нэрийг Өөртөө өгөв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

10 Тэгээд Та Фараоны эсрэг болон түүний бүх зарц нар, түүний газрын бүх ард түмний эсрэг тэмдгүүд болон гайхамшгийг үзүүлсэн. Учир нь тэд манай өвөг дээдэст омгорхон хандахыг Та мэдсэн бөгөөд Энэ өдөр байгаа шиг нэрийг Өөртөө өгөв.

Onani mutuwo Koperani




Нехемиа 9:10
32 Mawu Ofanana  

Гэвч тэд, манай эцэг өвгөд давлиун хандав. Тэд зөрүүдлэн, тушаалуудыг тань эс сонсов.


тэднийг хуульдаа буцаан эргүүлэх гэж анхааруулсан ч, Тэд давлиун хандаж, Тушаалуудыг тань эс сонсон, Зарлигуудын тань эсрэг нүглийг үйлдэв. Эдгээрийг сахиваас Хэн боловч амьдрах бус уу. Тэд зөрүүд мөрөө эргүүлж, шил нь татаад Эс сонсож үл дагав.


Ингэснээр, ЭЗЭН хэмээх нэртэй Та л ганцхан Бүх дэлхийн Хамгийн Дээд Нэгэн гэдгийг Тэд мэдэх болтугай.


Үргэлж давлиун загнадаг тэднийг ялсан учир ЭЗЭН бол хамаг бурхдаас илүү аугаа юм гэдгийг би одоо мэдлээ гэв.


Тийм учраас Би мутраа сунгаж, тэдний дунд үйлдэх бүхий л гайхамшгуудаараа Египетийг цохино. Үүний дараа тэр та нарыг явуулна.


Харин Фараон —ЭЗЭН гэгч хэн болоод Израилийг явуул гэсэн үгийг нь би дагах ёстой юм бэ? Би ЭЗЭНийг мэдэхгүй, Израилийг ч явуулахгүй гэж хэлэв.


ЭЗЭН, Мосед —Үз, Би чамайг Фараонд Бурхан мэт болгосон. Чиний ах Аарон эш үзүүлэгч чинь болно.


Харин Би хүчээ чамд үзүүлж, Өөрийн нэрийг бүх дэлхий даяар тунхаглахын тулд үүнд чамайг босгосон юм.


Чи үзсэн, олон юмыг үзсэн боловч анзаараагүй. Чих чинь нээлттэй байсан авч юуг ч сонсоогүй.


Хэн цог жавхлант мутраараа Мосегийн баруун гарыг хөтлөн явуулж, Өөртөө мөнх нэрийг бий болгохын тулд Өмнө нь усыг хувааж,


Үхэр сүрэг хөндий уруу буух шиг ЭЗЭНий Сүнс тэднийг амраав. Өөртөө цог жавхлант нэрийг бий болгохоор Ард түмнээ Та ийнхүү удирджээ.


Та энэ өдрийг хүртэл Израильд ч, хүн төрөлхтний дунд ч Египетийн нутаг дахь тэмдгүүд болон гайхамшгуудыг тогтоожээ. Энэ өдөр байгаатай адил Та Өөртөө алдар нэрийг бүтээжээ.


Дунд нь тэдний сууж буй үндэстнүүдийн нүдний өмнө нэрээ бузарлуулахгүйн тулд Би нэрийнхээ төлөө ийн үйлдэв. Би үндэстнүүдийн нүдний өмнө тэднийг Египетийн нутгаас гаргаснаараа тэдэнд Өөрийгөө мэдүүлсэн.


Одоо Небухаднезар би тэнгэрийн Хааныг магтан өргөмжлөн хүндэлж байна. Учир нь Түүний бүхэн нь зөв, замууд нь шударга билээ. Тэрээр бардам явагчийг даруу болгож чадна.


Харин та тэнгэрийн Эзэний эсрэг өөрийгөө өргөмжилжээ. Түүний өргөөний жүнзийг тэд таны өмнө авчруулж, та болон ихэс дээдэс тань, хатад, татвар эмс тань түүгээр дарс уужээ. Мөн юу ч хардаггүй, сонсдоггүй, ойлгодоггүй алт, мөнгө, хүрэл, төмөр, мод, чулуун бурхдыг магтжээ. Харин амь амьсгал, зам бүхнийг тань мутартаа атгадаг Бурханыг та алдаршуулсангүй.


Харин одоо хүчирхэг мутраар Өөрийнхөө ард түмнийг Египетийн нутгаас хөтөлж гарган нэрээ энэ өдрийнх шиг нэр алдартай болгосон Бурхан Эзэн минь ээ, бид нүгэл үйлдэж, бурууг хийв.


Энэ хүн Египет нутаг, Улаан тэнгист болон цөлд дөчин жилийн турш гайхамшиг болоод тэмдгүүдийг үзүүлэн явахдаа тэднийг удирдаж байсан.


Бичвэр «Өөрийнхөө хүчийг чамаар үзүүлж, Миний нэр дэлхий даяар тунхаглагдахын тулд чухам энэ л зорилгоор Би чамайг босгов» гэж Фараонд айлджээ.


ЭЗЭН Бурхан чинь Египетэд нүдний чинь өмнө та бүхэнд үйлдсэн бүхэнтэй адилаар сорилт, тэмдэг, гайхамшиг, дайн байлдаан, хүчит гар, сунгасан мутар, аюул айдсаар дамжуулан нэг үндэстнийг нөгөө үндэстний дотроос өөртөө авахаар хөдөлсөн өөр бурхан байна уу?


Та нарын нүдээрээ үзсэн тэр их сорилт, тэмдэг, гайхамшиг, хүчирхэг гар, сунгасан мутраар ЭЗЭН Бурхан чинь чамайг гаргаж авсан. ЭЗЭН Бурхан чинь чиний айж байгаа бүх ард түмэнд тийнхүү үйлдэнэ.


Залуус аа, та нар мөн түүнчлэн ахлагчдадаа захирагд. Та бүгд бие биендээ даруу хандах байдлаар хувцасла. Учир нь Бурхан бардмыг эсэргүүцдэг, харин дарууд нигүүлсэл өгдөг.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa