Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Нехемиа 6:10 - Ариун Библи 2013

10 Нэг өдөр би гэртээ хоригдсон, Мехетабелын ач, Делаиагийн хүү Шемаиагийн гэрт ороход, тэр —Бурханы өргөөнд, сүм дотор уулзацгаая. Сүмийн хаалгуудыг хаа. Учир нь тэд чамайг алах гэж байна. Тэд чамайг алахаар шөнө ирнэ гэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

10 Тэгээд би гэрт хоригдсон Мехетабелын хүү, Делаиагийн хүү Шемаиагийн байшинд ороход, тэр —Бурханы өргөөнд, сүм дотор уулзацгаая. Сүмийн хаалгуудыг нь хаа. Учир нь тэд чамайг алах гэж байна. Тэд чамайг алахаар шөнө ирнэ гэв.

Onani mutuwo Koperani




Нехемиа 6:10
21 Mawu Ofanana  

Ахборын хүү Баал-ханан үхэхэд Хадар түүний оронд хаан болсон бөгөөд хотыг нь Пау гэдэг байв. Түүний эхнэрийн нэр Мехетабел бөгөөд тэр Ме-Захабын Матредын охин байв.


Ариун танхим ба дотоод ариун танхим буюу өргөөний ханыг тойруулан тэдгээрийг залгаж өргөтгөв. Ийнхүү хананы эргэн тойронд тэрээр хажуугийн давхруудыг гаргалаа.


Аталиа уг газрыг захирч байх хооронд тэрээр түүний хамт ЭЗЭНий өргөөнд зургаан жил нуугдаж байв.


Учир нь Ахабын бүх гэр мөхөх ёстой. Израиль дахь боол ч бай, чөлөөт ч бай бүх эрэгтэй хүнийг Би Ахабаас таслах болно.


Үүнээс гадна, Бурханы өргөөний сав суулгыг Ахаз хаман цуглуулаад, тэдгээрийг хэсэг болгон цавчив. Тэрээр ЭЗЭНий өргөөний хаалгуудыг хааж, Иерусалимын булан бүрд өөртөө зориулан тахилын ширээ босгов.


Хаанчлалынхаа анхдугаар оны нэг дэх сард ЭЗЭНий өргөөний хаалгуудыг тэрээр онгойлгож, тэдгээрийг засварлав.


Тэд бас үүдний танхимын хаалгуудыг хааж, дэнлүүнүүдийг гаргаад, Израилийн Бурханд зориулан ариун газарт утлага өргөсөнгүй, шатаалт тахилуудыг тахисангүй.


Харимын хөвгүүдээс Елиезер, Ишшиа, Малхиа, Шемаиа, Шимеон,


Тэгээд би Елиезер, Ариел, Шемаиа, Елнатан, Иариб, Елнатан, Натан, Зехариа ба Мешуллам гэх тэргүүнүүд болон Иоиариб, Елнатан гэх багш нарыг дуудуулахаар хүмүүсийг илгээв.


Тэгэхэд би Бурхан түүнийг огт илгээгээгүй, харин Тобиа, Санбаллат нар түүнийг хөлсөлсөн учир тэр миний эсрэг эш үзүүлсэн гэдгийг ойлгосон.


Тэд бие биендээ худал хэлж Тэд зусардагч уруулаараа Хоёр санаа гарган ярьдаг.


Буруут нь зөвтийн эсрэг хуйвалдаж, Түүн уруу шүдээ хавирна.


Сүсэг бишрэлгүй нь амаараа хөршөө хөнөөнө. Зөвт хүн мэдлэгээр аврагдана.


Иеремиа, Барухад тушааж —Би хориотой. Би ЭЗЭНий өргөөнд орж болохгүй.


Тэгээд Сүнс над уруу орж, намайг хөл дээр минь босгов. Тэр надтай ярьж, айлдсан нь —Явж, өөрийгөө гэртээ түгж.


“Тахилын ширээн дээр минь дэмий хоосноор гал асаахгүйн тулд та нарын дундаас хэн нэгэн нь хаалгуудыг хаагаасай! Би та нарт таагүй байна. Та нарын гараас Би өргөлийг чинь хүлээн авахгүй” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.


Хонины арьс нөмрөн та нар дээр ирэх хуурамч эш үзүүлэгчдээс болгоомжлогтун. Дотроо харин тэд хомхой чононууд юм.


Муу муухайг үйлдэгч бүр үйлс нь илэрчих вий гэсэндээ гэрлийг үзэн ядаж, гэрэлд гарч ирдэггүй.


Хот бүхэлдээ хөдөлж, ард түмэн цуглан Паулыг барьж аваад сүмээс чирч гаргахад тэр даруй хаалганууд хаагдсан байлаа.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa