9 Тэдний хажууд Иерусалимын дүүргийн нэг хагасыг захирагч, Хурын хүү Рефаиа засвар хийв.
9 Тэдний хажууд Иерусалимын хагас дүүргийн захирагч, Хурын хүү Рефаиа засвар хийв.
Тэдний хажууд Харумафын хүү Иедаиа гэрийнхээ харалдаа засвар хийв. Түүнтэй зэрэгцэн Хашабнеиагийн хүү Хаттуш засвар хийв.
Түүний хажууд Иерусалимын дүүргийн нөгөө хагасыг захирагч, Халлохешийн хүү Шаллум охидтойгоо засвар хийв.
Түүний дараа Бет-зурын хагас дүүргийн захирагч, Азбукийн хүү Нехемиа, Давидын булшны харалдаах газар хүртэл, хиймэл цөөрөм, хүчит эрсийн байшин хүртэл засвар хийв.
Түүний дараа Банийн хүү Рехумын дор левичүүд засвар хийв. Түүнтэй зэрэгцэн Кеилагийн хагас дүүргийн захирагч Хашабиа дүүрэгтээ засвар хийв.