18 Ариун хот дахь бүх левичүүд нь хоёр зуун наян дөрөв байв.
Гэвч Би хаанчлалыг бүхэлд нь таслан авахгүй, харин Өөрийн боол Давидын төлөө ба Өөрийн сонгосон Иерусалимын төлөө нэг овгийг чиний хөвгүүнд өгнө гэж айлдлаа.
Ард түмний удирдагчид нь Иерусалимд амьдрав. Бусад хүмүүсийн арваас нэгийг нь ариун хот Иерусалимд амьдруулахаар шавга орхив. Харин арваас ес нь өөр хотуудад үлдэв.
мөн талархлын мөргөлийг эхлүүлэх удирдагч байсан Асафын гуч, Забдийн ач, Микагийн хүү Маттаниа мөн ах дүүсийнхээ дунд хоёр дахь нь болох Бакбукиа мөн Иедутуны гуч, Галалын ач, Шаммуагийн хүү Абда байв.
Мөн хаалгачид, Аккуб, Талмон болон гулдан хаалгуудыг манадаг тэдний ах дүүс зуун далан хоёр байв.
Гэмт үйлдлийг дуусгаж, нүглийг эцэслэн хилэнцийг наманчилж мөнхийн зөвт байдлыг тогтоох, үзэгдэл ба эш үзүүллэгийг битүүмжлэх мөн ариунаас ариун газрыг тослохын тулд чиний ард түмэн хийгээд ариун хотын чинь төлөө далан “долоо хоног” тогтоогдсон юм.
Иймд эш үзүүлэгч Даниелын хэлсэн хоосролын бузрыг та нар ариун газарт зогсохыг харах аваас (уншигч нь ойлгог)
Есүсийн амиллын дараа булшнуудаас гарч, ариун хотод орж, олонд харагджээ.
Тэгэхэд диавол Түүнийг ариун хотод аваачин сүмийн орой дээр зогсоогоод,
Сүмийн гаднах талбайг орхи. Түүнийг бүү хэмж. Яагаад гэвэл түүнийг үндэстнүүдэд өгсөн юм. Ариун хот дөчин хоёр сарын турш талхлагдах болно.
Ариун хот, шинэ Иерусалим нь нөхөртөө зориулан гоёсон сүйт бүсгүй мэт бэлтгэгдэн Бурханаас гарч, тэнгэрээс буун ирэхийг би харлаа.