Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Нехемиа 1:2 - Ариун Библи 2013

2 миний ах дүүсийн нэг болох Ханани, Иудагийн хүмүүстэй хамт ирцгээлээ. Амь мултрагсад, олзлолоос үлдсэн иудейчүүдийн талаар мөн Иерусалимын байдлыг би тэднээс асуулаа.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

2 миний ах дүүсийн нэг болох Ханани болон хэсэг хүмүүс Иудагаас ирцгээлээ. Амь хэлтрэн, олзноос үлдсэн иудейчүүдийн тухай болон Иерусалимын тухай би тэднээс асуув.

Onani mutuwo Koperani




Нехемиа 1:2
12 Mawu Ofanana  

Сиддимийн хөндий барагшинт нүхээр дүүрэн байсан бөгөөд Содом, Гоморрагийн хаадыг зугтахад цэргүүд нь түүнд унаж, үлдсэн нь уул уруу зугтацгаав.


Тэгээд бүх Иерусалимыг буюу бүх түшмэд ба бүх эрэлхэг хүчит эрс бүхий арван мянган олзлогдогсдыг мөн бүх гар урчууд ба дархчуудыг тэрээр авч явжээ. Нутгийн үгээгүй ядуу ард олноос өөр ямар ч хүн үлдсэнгүй.


Ахлах хамгаалагч тэр газрын үгээгүй ядуучуудаас заримыг нь усан үзмийн цэцэрлэгчээр мөн газар хагалагчаар үлдээв.


бид дахин Таны тушаалуудыг зөрчиж, эдгээр жигшүүрт зүйлсийг үйлдэгч ард түмнүүдтэй ураг төрөл болно гэж үү? Биднийг нэг ч үлдэгсэдгүй, нэг ч зугтагсадгүй болтол бүү устгаач. Та бидэндээ ингэтлээ бүү хилэгнээч.


би өөрийн дүү Хананийг цайзын жанжин Хананиатай хамт Иерусалимыг хариуцуулахаар тавив. Учир нь тэр итгэмжит хүн бөгөөд бусад олон хүнээс илүүгээр Бурханаас эмээдэг нэгэн байв.


Египет нутагт цагаачлахаар тийшээ орсон Иудагийн үлдэгсдээс зугтах юмуу амь гарах эсвэл Иудагийн нутагт эргэж ирэх хэн ч үгүй. Хэдийгээр тэд амьдрахаар буцаж ирэхийг тэмүүлэвч, хэдэн оргодлоос өөр хэн ч буцаж ирэхгүй» гэж айлдав.


Тэгээд Надаас эргэсэн садар зүрх, шүтээнүүдийнхээ араас садарлах нүднээс чинь болж Миний хэрхэн шаналсныг олзлогдоод хүргэгдсэн үндэстнүүдийнхээ дунд та нарын доторх хэлтрэгсэд санана. Хамаг жигшүүр дотроо үйлдсэн муу муухайгийнхаа улмаас тэд өөрсдийгөө жигших болно.


Харин тэднээс амьд үлдэгсэд нь зугтан хөндийн тагтаанууд адил гашуудан бүгдээр ууланд байх бөгөөд хүн бүр хилэнцийнхээ улмаас гашуудна.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa