Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Нахум 3:3 - Ариун Библи 2013

3 Морьтонгууд мордож, Илднүүд гялалзаж, жаднууд гялтганана. Олон үхэгсэд, үй олон хүүр, тоймгүй олон цогцос. Хүмүүс цогцоснууд дээр бүдэрч унана.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

3 Морьтонгууд мордож, илднүүд гялалзаж, жаднууд туяарна. Олон үхэгсэд, үй олон хүүр, тоймгүй олон цогцос. Хүмүүс цогцоснууд дээр бүдэрч унана.

Onani mutuwo Koperani




Нахум 3:3
10 Mawu Ofanana  

Тэгээд Бурхан тэр хүнийг хөөж гаргаад, амийн мод өөд хөтлөх замыг хамгаалуулахаар Еден цэцэрлэгийн зүүн талд херубууд болон зүг бүрд эргэлддэг галт илдийг байрлуулан тавьжээ.


Тэгтэл тэр шөнө нь ЭЗЭНий тэнгэрэлч гарч ирээд, ассиричуудын хуаранд зуун наян таван мянган хүнийг цохив. Хүмүүс өглөө эрт босоод харахад тэд бүгд үхдэл болсон байжээ.


Алагдагсдыг нь гаргаж хаяхад Хүүр нь өмхийрч, Цус нь ууланд нэвчив.


Тэгтэл ЭЗЭНий тэнгэрэлч гарч ирээд, ассиричуудын хуаранд зуун наян таван мянган хүнийг цохив. Хүмүүс өглөө эрт босоод харахад, тэд бүгд үхдэл болсон байжээ.


ЭЗЭН галаар хийгээд илдээрээ бүх махбодыг шүүнэ. Мөн ЭЗЭНд алуулсан хүмүүс олон байх болно.


Чи өөрөө, хамаг цэрэг чинь, чамтай хамт буй ард түмнүүд бүгд Израилийн уулс дээр унах болно. Би чамайг аливаа төрлийн махчин шувуу, хээрийн араатанд идэш болгон өгнө.


Хэн ч мөрдөөгүй байхад тэд илдэнд өртөж буй мэт бие бие дээрээ бүдрэх болно. Та нар дайснаа эсэргүүцэн зогсох ямар ч хүчгүй байх болно.


Тэрэгнүүд нь гудамжнуудаар галзууран уралдаж, Тэд талбайнуудаар зэрлэгээр давхилдана. Тэдний дүр төрх нь бамбар мэт, Тэд цахилах гялбаанууд мэт Цааш нааш цахилж байна.


Нар, сар байрандаа тогтов. Таны сумны гэрэлд, Гялалзах жадны тань туяанд Тэд зайлан одлоо.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa