Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Нахум 2:11 - Ариун Библи 2013

11 Тэнд арслангуудын нүх, Залуу арслангуудын хооллох газар байсан. Тэнд эрслэн ба арслан бас Арслангийн гүег мярааж, Тэднийг хэн ч үргээн цочоодоггүй байсан.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

11 Тэнд арслангуудын нүх, залуу арслангуудын хооллох газар байсан. Тэнд эр, эм арслан ба арслангийн гүег мярааж, тэдэнд хэн ч саад болдоггүй байсан.

Onani mutuwo Koperani




Нахум 2:11
17 Mawu Ofanana  

Иуда, чи бол арслангийн гүег юм. Хүү минь! Чи барьсан олзоо орхин босов. Тэр мяраан арслан шиг хэвтэнэ. Арслан болохынх нь хувьд хэн түүнийг босгохоор зүрхлэх вэ?


Түүнээс хүн бүрийн гар нь суларч, зүрх нь хайлна.


Учир нь ЭЗЭН надад “Олон хоньчид нийлэн хашхирч, гуугалавч Дуу чимээг нь үл хайхран, айлгүйгээр Олзон дээрээ архирагч арслан, залуу арслан шиг Түг түмдийн ЭЗЭН дайн хийхээр Сион уул болон толгодынх нь дээр бууж ирнэ.


Тэдний хүрхрэх нь эрслэн мэт ажээ. Тэд залуу арслангууд шиг архирч, Олзоо шүүрэн авахдаа архирнам. Тэд олзоо аваад явахад, Түүнийг нь хэн ч чөлөөлөхгүй.


Залуу арслангууд түүн уруу архирч, чангаар архирчээ. Тэд газар нутгийг нь зэлүүд хоосон болгожээ. Хотууд нь оршин суугчидгүй болж галаар устгагдав.


Арслан ой шугуйгаасаа гарч, Үндэстнүүдийг устгагч хөдөллөө. Тэрээр газар нутгийг чинь цөлмөхөөр өөрийн газраас гарав. Хотуудыг чинь оршин суугчгүй балгас болгоно.


Израиль бол арслангуудад хөөгдөж зайлуулагдсан, тарж бутарсан сүрэг юм. Түүнийг эхэлж залгисан нь Ассирийн хаан бөгөөд Вавилоны хаан Небухаднезар нь түүний ясыг хугалсан сүүлчийнх нь билээ.


Үзэгтүн, үүрд услагдсан бэлчээр уруу Иорданы шугуйгаас арслан мэт нэгэн нь гарч ирнэ. Хэсэг хугацаанд Би түүнийг тэндээс зугтаалгах бөгөөд сонгогдсон нэгнийг Би түүний дээр томилно. Учир нь хэн надтай адил юм бэ? Хэн Намайг зарлан дуудах вэ? Миний эсрэг зогсож чадах хоньчин хэн юм бэ?” хэмээв.


Хүний хүү чи, Египетийн хаан Фараоны төлөө гашуудлын дууг дуулан тэдэнд “Чи өөрийгөө үндэстнүүдийн залуу арслантай харьцуулсан. Гэтэл чи далайн мангастай адил юм. Чи урсгалуудаа сөрөн Усыг хөлөөрөө булингартуулж, Голуудыг нь бохиртуулав” гэж хэл.


Тэдний өмнө хүмүүс түгшин Бүгдийн царай хувхайрна.


Тэд Ассири нутгийг илдээр, Нимродын нутгийг ирт сэлмээр удирдах болно. Ассири манай нутгийг довтолж, Нутаг дэвсгэрийг минь талхлахад Тэр биднийг үүнээс аврах болно.


Арслан гүегүүддээ хангалттай ихийг урж тасчин Эрслэнгүүддээ ихийг алж, Агуйнуудаа олзоор, Нүхнүүдээ сэг зэмээр дүүргэжээ.


Худал ба дээрмээр дүүрсэн, цуст хот хөөрхий еэ! Олз золионууд нь хэзээ ч эс холдоно.


Тэр хотын жононгууд нь архирагч арслангууд, Шүүгчид нь үдшийн чононууд юм. Тэд өглөө юу ч үлдээдэггүй.


Хараач, ард түмэн эрслэн мэт өндийж, Арслан мэт босож байна. Тэр олзоо залгитлаа, алагдагсдын цусыг уутлаа буцаж хэвтэхгүй гэлээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa