Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Нахум 2:10 - Ариун Библи 2013

10 Сүйрэл, хоосрол бас хоосрол! Зүрхнүүд хайлж, өвдгүүд чичирч байна. Өвчин бүх биеэр тархаж Бүх нүүр зэвхий цайжээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

10 Тэр хоосорсон байна! Тийм ээ, тэр эзгүйрэн сүйтгэгджээ. Зүрхнүүд хайлж, өвдгүүд чичирч байна. Өвчин бүх биеэр тархаж тэдний бүх нүүр зэвхий цайжээ.

Onani mutuwo Koperani




Нахум 2:10
24 Mawu Ofanana  

Газар нь хэлбэржээгүй, хоосон төдийгүй оёоргүй гүний гадаргууд харанхуй бүрхэж, Бурханы Сүнс усны мандал дээгүүр элин хальж байлаа.


Намайг ус шиг асгасан бөгөөд Бүх яс минь мултарсан. Зүрх минь лааны тос адил Дотор минь хайлсан.


“Би түүнийг зарааны эзэмшил, усны намаг болгож, устгагч шүүрээр цэвэрлэнэ” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.


Үүнээс болж ууц минь бүхэлдээ өвдөн Төрөх эмэгтэйн өвдөлт мэт хүчтэй өвчинд баригдав. Би бөгтийснөөсөө болж сонсож эс чадав, Айснаасаа болж харж үл чадав.


Үзэгтүн, ЭЗЭН газрыг хоосруулан хөмрөх гэж байна. Тэрээр газрын гадаргууг эвдэж, оршин суугчдыг нь тараана.


Асуугаад, эрэгтэй хүн хүүхэд төрүүлж чадах эсэхийг хар. Яагаад хүүхдээ төрүүлж буй эмэгтэй шиг Эрэгтэй хүн бүр гараа бэлхүүсэн дээрээ тавьсан байхыг Би харж байна вэ? Яагаад бүх царай цонхигор болов?


Дамаскийн талаар. “Хамат Арпад нар ичгүүр болов. Учир нь тэд муу мэдээ сонссон билээ. Тэдний зүрх мохов. Далай тайван биш бөгөөд намдаж чадахгүй байна.


“ЭЗЭН, Та энэ газрын талаар үүнийг тасална гэж амласан билээ. Ингэснээр хүн ч, араатан амьтан ч, юу ч тэнд амьдрахгүй, харин энэ нь мөнхийн зэлүүд газар болно” гэж хэлэгтүн.


Ард түмний минь охины бэртэл намайг бэртээв. Би гашуудаж, айдас намайг нөмрөв.


Тэд чамд “Юунд чи гасална вэ?” хэмээвэл чи “Ирж буй мэдээнд. Хамаг зүрх зориг нь мохож, бүх гар суларч, хамаг сүнс доройтож, бүх өвдөг ус мэт чичирнэ. Харагтун, тэр нь ирж буй бөгөөд биелнэ. Эзэн БУРХАН тунхаглаж байна” гэж хэл гэв.


Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Тэр нь доошоо Үхэгсдийн оронд орох өдөр Би гашуудуулсан. Би түүнийг оёоргүй гүнээр хаан бүрхэж, голуудыг нь гэдрэг татсан. Түүний арвин их уснуудыг зогсоосон. Би түүний төлөө Ливаныг гашуудуулж, хээр талын хамаг мод түүнээс болж хатаж үгүй болов.


Тэгэхэд хааны зүс царай хувирч, бодлууд нь түүнийг түгшээж, ташааных нь үе суларч, өвдөг нь хоорондоо шүргэлцэн чичрэв.


Тэдний өмнө хүмүүс түгшин Бүгдийн царай хувхайрна.


Учир нь сүйтгэгчид тэднийг сүйтгэсэн ч, Усан үзмийн модных нь мөчрүүдийг хугалсан ч, ЭЗЭН Иаковын сүр хүчийг Израилийн сүр хүчийг ч бас сэргээх болно.


Чамайг харах хүн бүхэн чамаас зайлан, «Ниневе сүйтгэгдсэн! Түүний төлөө хэн гашуудах вэ?» гэж хэлнэ. Чамайг тайвшруулагчдыг Би хаанаас хайх вэ?”


“Би үндэстнүүдийг таслав. Тэдний булант цамхгууд балгас болжээ. Би тэдний гудамжуудыг эзгүйрүүлсэн бөгөөд Хэн ч түүгээр өнгөрөхгүй. Тэдний хотууд нь хүнгүй, оршин суугчгүй хоосон хаягджээ.


Бид үүнийг сонсоод та нараас болж бидний зүрх үхэж, хэн хүнгүй зориг мохов. Учир нь та нарын Бурхан ЭЗЭН бол дээр тэнгэр дэх, доор газар дээрх Бурхан мөн билээ.


Аин эрчүүд тэднээс гучин зургаа орчим хүнийг алж, тэднийг гулдан хаалганаас Шебарим хүртэл нэхэн хөөж, бэл газарт тэднийг хороов. Тиймээс ард олны зүрх үхэж, шалдаа буув.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa