Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Нахум 1:8 - Ариун Библи 2013

8 Халин урсах үерээр Харин Тэрээр дайснуудаа эцэс болгож Харанхуй уруу Тэрээр өстнүүдээ мөшгөн хөөнө.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

8 Харин Тэр халин урсах үерээр түүний байрлалыг эцэс болгож, Өөрийн дайснуудыг харанхуй уруу мөшгөн хөөнө.

Onani mutuwo Koperani




Нахум 1:8
26 Mawu Ofanana  

Аймшиг хөнөөл над уруу эргэжээ. Алдар хүндийг минь салхи мэт мөшгөж байна. Дэвжил бадрал минь үүл мэт нүүн одов.


Хилэн уураа асгаж, бардмыг хараач, дорд болгооч.


Буруутын зам нь харанхуй мэт буюу Юунд бүдэрч яваагаа тэд үл мэднэ.


Тэнгэрийн одод болон түүний ордууд гэрлээ эс өгөх бөгөөд Нар мандахдаа харанхуйлж, сар гэрлээ үл тусгана.


Газрыг хоосруулж, түүний нүгэлтнүүдийг устгах Аймшигт, уур хилэнгээр бадарсан ЭЗЭНий өдөр ирж байгааг харагтун.


Би шударга ёсыг хэмжих шугам болгон, Үнэн зөвийг төвшин болгоно. Худлын хоргодох газрыг мөндрөөр арчин Нууц газрыг усаар урсгана.


Үхэлтэй байгуулсан гэрээ, Үхэгсдийн оронтой тохиролцсон хэлэлцээр чинь Хүчингүй болно. Дийлдэшгүй ташуур дайран өнгөрөхдөө Та нарыг гишгэчин дэвслэх болно.


Үзэгтүн, Эзэнд эрх мэдэлт, хүчит нэгэн бий. Шуурган мөндөр, сүйрлийн хар салхи, Үерлэх усны хүчит шуурга лугаа адил Түүнийг мутраараа дэлхий уруу чулуудна.


Дараа нь тэд газар уруу харахад зовлон шаналан, харанхуй, уйтгар гунигийн сүүдэр үзэгдэнэ. Тэд харанхуй уруу хөөгдөнө.


Тэрээр харанхуйг авчрахаас өмнө, Бүрэнхий уулс дээр мөн хөл чинь бүдрэхээс өмнө Та нарыг гэрэл гэгээг найдан хүлээх хооронд Тэрээр түүнийг үхлийн харанхуй, үхлийн сүүдэр болгохоос өмнө Бурхан ЭЗЭНдээ алдрыг өргө.


“Яг үүн шиг дээр нь Миний авчрах гэж байгаа гай гамшгаас болж Вавилон живээд, дахин босохгүй. Тэд сульдах болно” гэж хэл гэжээ. Эдгээр нь Иеремиагийн үгс юм.


Тиймээс Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. —Би хилэн дотроо хуй салхийг гаргана. Тэнд бас ууран дотор минь аадар бороо мөн үүнийг хилэн дотор залгих мөндөр ч байна.


Хөвгүүд нь дайныг өдөөж, асар олон цэргийг тоо томшгүйгээр цуглуулна. Тэдгээр нь үерлэн ирээд хальж, буцаад нөгөөхийн бат цайзыг хүртэл довтолно.


Үерийн ус шиг халих хүчнүүд түүний өмнө хамагдан арилна. Гэрээний жонон ч мөн адил.


Эцсийн цагт өмнө зүгийн хаан түүнтэй мөргөлдөж, умард зүгийн хаан тэрэгт цэрэг, морьт цэрэг, олон хөлөг онгоцоор шуурга мэт түүний эсрэг дайрна. Тэрээр олон улсад халдаж, үерлэн хальж өнгөрнө.


Тэгээд жаран хоёр долоон хоногийн дараа Мессиа таслагдаж, юу ч үгүй болно. Хожим ирэх Жононгийн ард түмэн хот хийгээд ариун газрыг эвдэх болно. Төгсгөл нь үерээр ирж, бүр эцэс хүртэл тэнд дайн үргэлжилж, хоосрол нь тогтоогдсон билээ.


Үүнээс болж газар хөдөлж, Тэнд оршдог хүн бүр гашуудахгүй гэж үү? Энэ бүгд Нил шиг босож шидэгдэн Египетийн Нил шиг буурах болно”


Ниневегийн зөн. Елкош хүн Нахумын үзэгдлийн ном.


Хэдийгээр Ниневе нь бүхий л өдрүүдийнхээ туршид Усан цөөрөм мэт байсан боловч Одоо тэд зугтаж байна. “Зогс, зогс” гэх боловч буцаж ирэх хэн ч алга.


Тэр Өөрийн мутрыг умардын эсрэг сунган, Ассирийг устгаж, Ниневег эзгүйрүүлэн, хуурай цөл мэт болгоно.


Бороо асгаж, үер буун салхи салхилж, байшинг нүдсэнд тэр нь нурав. Эвдрэл нь асар их байлаа гэв.


Харин хаанчлалын хөвгүүд гаднах харанхуйд хаягдана. Тэнд уйлаан, шүд хавирах нь буй гэв.


Бишрэлтнүүдийнхээ хөлийг хамгаалдаг нь ЭЗЭН билээ. Буруутууд харин харанхуйд дуугүй болдог нь Хар хүч нь тэднийг хамгаалж эс чаддагийнх юм.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa