Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Нахум 1:5 - Ариун Библи 2013

5 Уулс бас Түүнээс болж ганхаж, толгод үгүй болдог. Үнэхээр, ертөнц ба түүний бүх оршин суугчид, Дэлхий Түүний оршихуйд өргөгддөг.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

5 Түүнээс болж уулс ганхаж, толгод алга болдог. Үнэхээр, ертөнц болон түүний бүх оршин суугчид, дэлхий Түүний оршихуйд өргөгддөг.

Onani mutuwo Koperani




Нахум 1:5
34 Mawu Ofanana  

Түүнийг хилэгнэхэд газар хөдлөв. Тэнгэрийн суурь ч доргив.


Түүнийг зэмлэхэд тэнгэрийн багананууд ганхаж, гайхацгаадаг.


Уулсыг нүүлгэдэг Тэрээр Уурандаа тэднийг хөмрүүлэхэд нь Тэд яаж гэдгийг нь мэддэггүй билээ.


Түүнийг дэлхий уруу харахад тэр нь чичирдэг. Уулсад хүрэхэд нь тэд утаа уугиулдаг.


Уулс хуц мэт Толгод хонины хурга мэт цовхчсон.


Уулс аа, юунд та нар хуц мэт, Толгод оо, юунд хурга мэт цовхчив оо?


Түүнийг хилэгнэхэд газар хөдлөв. Уулсын суурь ч доргив.


Хамраас нь утаа суунаглаж, Амнаас нь цөлмөгч гал гарч, Цогшсон нүүрс асан дүрэлзэж байв.


Улс үндэстнүүд түрхэрч, хаанчлалууд ганхжээ. Дуу гарахад нь газар хайлав.


Газар хөдөлжээ. Тэнгэрс ч бас Бурханы өмнө, Синаин Нэгэний өмнө, Израилийн Бурхан, Бурханы өмнө бороо дуслуулжээ.


Далай болон түүний доторх бүх юмс, Ертөнц болон түүн дээр оршигч бүхэн нүргэлэг!


Бурхан галаар буун ирсэн учир Синаи уул бүхэлдээ утаанд автав. Утаа нь зуухны утаа шиг хөөрч, уул бүхэлдээ асар хүчтэй доргиж байлаа.


Үзэгтүн, ЭЗЭН газрыг хоосруулан хөмрөх гэж байна. Тэрээр газрын гадаргууг эвдэж, оршин суугчдыг нь тараана.


Дэлхий архичин шиг гуйвж, Овоохой шиг дайвалзана. Учир нь гэмт үйлдэл нь улам хүнд болж байгаа тул тэр унаж, Дахин хэзээ ч үл босно.


Үүний улмаас ЭЗЭНий уур хилэн ард түмнийхээ эсрэг шатаж, Тэдний эсрэг мутраа сунгаж, Тэднийг цохиж унагав. Уулс доргиж, гудамжнуудын голд тэдний цогцос Хог мэт хөглөрнө. Ингэлээ гээд уур хилэн нь эс эргэв Мутар юугаа Тэр сунгасан хэвээр байна.


Харин ЭЗЭН бол жинхэнэ Бурхан. Тэр амьд Бурхан бөгөөд мөнхийн Хаан. Уур хилэнд нь дэлхий хөдөлж, Үндэстнүүд дургүйцлийг нь тэсэж чаддаггүй.


Уулсыг Би хартал, Үзэгтүн, тэд доргиж байв. Дов толгод бүгд хойшоо урагшаа хөдөлж байв.


Тэнгисийн загас, огторгуйн шувууд, хээрийн араатнууд, газраар мөлхөгч хамаг мөлхөгчид мөн газрын гадарга дээрх бүх хүн оршихуйд минь чичрэх болно. Уулс ч хөмрөгдөн өгсүүр замууд ч сүйтгэгдэж, хамаг хэрэм газарт нурах болно.


Тэдний өмнө газар хөдөлж, тэнгэр доргин, Нар сар харанхуйлж, оддын гэрэл бөхнө.


Түг түмдийн Эзэн БУРХАН Газарт хүрэх аваас газар нь хайлж Газарт оршигч бүхэн гашуудаж, Тэд бүгд Нил шиг босовч, Египетийн Нил шиг эргэн бууна.


Түүний дор уулс нь хайлж, Хөндий талууд хуваагдан Галын дэргэдэх лааны тос мэт Хясаанаас цутгах ус мэт болно.


Уулс Таныг хараад доргин чичирч, Ширүүн аадар бороо хаман өнгөрлөө. Оёоргүй гүн дуу чимээгээ гаргаж, Гараа өндөрт өргөлөө.


“Агуу уул аа! Чи юу юм бэ? Зеруббабелын өмнө чи тал газар болно. Тэр «Нигүүлсэл, түүнд нигүүлсэл байг!» гэж хашхиран оройн чулууг урагш авчирна” гэв.


“Харагтун, зуух мэт шатаж буй өдөр ирж байна. Омог бардам бүх хүмүүс бас гэм бурууг үйлдэгч бүр тохуурхагдана. Ирж буй өдөр тэднийг түймэрдэх болно. Тиймээс тэдэнд үндэс ч, мөчир ч үлдэхгүй” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.


Үзэгтүн, сүмийн хөшиг дээрээсээ доош хүртэл хоёр хэсэг болон цуурсан ба газар хөдлөн хад чулуу бут үсэрч,


Харагтун, маш хүчтэй газар хөдлөлт болов. Учир нь Эзэний тэнгэрэлч тэнгэрээс буун ирж, чулууг зайлуулаад дээр нь суужээ.


Цагаан өнгөтэй агуу сэнтий болон дээр нь Залрагчийг би харав. Түүний дүр төрхөөс газар, тэнгэр зугтсан бөгөөд тэдэнд байх газар эс олдов.


хуйлагдах ном лугаа адил тэнгэр заагдан салж, алив уулс, арлууд ч байрнаасаа хөдөлгөгдөв.


Синаин Нэгэний өмнө, ЭЗЭНий өмнө Израилийн Бурханы өмнө, ЭЗЭНий өмнө уулс чичрэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa