Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Нахум 1:4 - Ариун Библи 2013

4 Тэр далайг зандарч хатаадаг. Тэр бүх голыг ширгээдэг юм. Башан, Кармел, Ливаны дэлбээнүүд ганддаг.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

4 Тэр далайг зэмлэж, хатаадаг. Тэр бүх голыг хатаадаг юм. Башан, Кармел болон Ливаны дэлбээнүүд ганддаг.

Onani mutuwo Koperani




Нахум 1:4
22 Mawu Ofanana  

Бурхан, Ноа болон түүнтэй хамт бүхээгт байсан бүх амьтан хийгээд мал адгуусыг санав. Бурхан газар дэлхий дээр салхи салхилуулсанд ус татарчээ.


ЭЗЭНий зэмлэлд хийгээд Хамрынх нь амьсгалын хүчит цохилтоор Далайн ёроол үзэгдэж, Ертөнцийн сууриуд ил гарав.


“Энэ хүртэл чи ирэгтүн, Эндээс цаашилж болохгүй. Омголон давалгаанууд чинь энд зогсох болно” гэж Би айлдсан билээ.


Зэмлэлээр тань тэд зугтаж, Аянгын дуунаар тань тэд зайлан оддог.


Тэрээр Улаан тэнгисийг зэмлэсэнд Тэр нь хатсан бөгөөд Тэр тэднийг цөл газраар мэт Оёор гүнээр нь дагуулсан.


Тэнгис хараад зугтсан. Иордан ч ухран буцсан.


Тэнгис ээ, юунд чи зугтав аа? Иордан аа, юунд чи ухрав аа?


Тэр дээрээс сунган, намайг авч, Их уснаас татан гаргав


Горхи ба булгийг тасалж Хүчит урсгалуудыг Та ширгээсэн.


Газар гашуудаж хатав. Ливан ичиж гандав. Шарон эзгүй тал мэт болов. Башан хийгээд Кармел ч навчаа гөвөв.


Би уул толгодыг хоослон Бүх өвс ногоог нь хатаан Гол мөрнийг нь арлууд болгож, Цөөрмүүдийг нь ширгээнэ.


Би тэнгисийн гүнд «Хатагтун. Би урсгалуудыг чинь ширгээнэ» гэж айлддаг.


Далай тэнгис, их гүний усыг хатаан Золигдогсдыг гатлуулахын тулд Тэнгисийн гүнийг зам болгосон нь Та бус уу?


Би Нилийн сувгуудыг хатаан Муу хүмүүсийн гарт уг нутгийг худалдана. Би гаднынхны гараар тэр нутгийг Тэндэх хамаг юмыг эзгүйрүүлнэ. ЭЗЭН Би айлдлаа»


Тэнгисийн загас, огторгуйн шувууд, хээрийн араатнууд, газраар мөлхөгч хамаг мөлхөгчид мөн газрын гадарга дээрх бүх хүн оршихуйд минь чичрэх болно. Уулс ч хөмрөгдөн өгсүүр замууд ч сүйтгэгдэж, хамаг хэрэм газарт нурах болно.


“ЭЗЭН, Сионоос хүрхрэв. Иерусалимаас дуугаа хадаав. Хоньчдын бэлчээр хатжээ Кармелын орой ангажээ” гэсэн.


Тэр долоон бурхан, мичдийг бүтээсэн, Үхлийн харанхуйг ч өглөөгөөр сольдог. Мөн өдрийг шөнө болгон харанхуйлуулж, Тэнгисийн усыг дуудан Газрын гадаргуу дээр асгадаг Түүний нэр ЭЗЭН.


Есүс тэдэнд —Юунд айцгаана вэ, өчүүхэн итгэлтнүүд ээ? гээд Тэр босож, салхи болоод нуурыг зандарчээ. Гэтэл нам гүм боллоо.


дээрээс урсаж байгаа ус Заретаны ойролцоо орших Адам хотын хавьд, нэлээд хол зайд тогтон овоороод, Давст тэнгис буюу Арабагийн тэнгис уруу урсаж байгаа ус бүрэн тасарчээ. Тэгээд хүмүүс Иерихогийн эсрэг талаас гатлан гарав.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa