Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Мика 7:9 - Ариун Библи 2013

9 Түүний эсрэг би нүгэл үйлдсэн тул Тэрээр миний хэргийг өмгөөлж, Миний төлөө шүүлтийг хэрэгжүүлэх хүртэл ЭЗЭНий зэвүүцлийг би үүрэх болно. Гэрэлд намайг Тэр гаргана. Зөв шударгыг нь би харна.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

9 Би Түүний эсрэг нүгэл үйлдсэн тул Тэрээр миний хэргийг өмгөөлж, миний төлөө шударга ёсыг хэрэгжүүлэх хүртэл ЭЗЭНий зэвүүцлийг би үүрэх болно. Тэр намайг гэрэлд гаргана. Тэгээд би Түүний зөв шударгыг харах болно.

Onani mutuwo Koperani




Мика 7:9
36 Mawu Ofanana  

Ард олныг устгаж байсан тэнгэрэлчийг хараад Давид, ЭЗЭНд —Нүгэл үйлдэн буруу зүйл хийсэн нь би билээ. Харин энэ хонин сүрэг чухам юу үйлдсэн юм бэ? Таны мутар над дээр болон миний эцгийн гэр дээр бууг гэв.


Гэвч Тэр миний замыг мэддэг. Тэр намайг шалгасан бөгөөд би алт мэт урагш гарч ирнэ.


Түүнийг хардаггүй гэж чи өгүүлж байхад Хэрэг чинь Түүний өмнө ил байгаа тул Түүнийг хүлээ!


Миний хэргийг өмгөөлж, намайг золиоч! Үгийнхээ дагуу намайг сэргээгээч!


Тэрээр зөв байдлыг чинь гэрэл адил, Шударга хэргийг чинь үд дунд мэт гийлгэюү.


Өө Бурхан, намайг зөвтгөж, Бишрэлгүй үндэстний эсрэг Хэргийг минь дэмжээч! Хуурмаг, шударга бус хүнээс Намайг авраач


ЭЗЭН, ууран дотроо босооч. Өстнүүдийн минь хилэнгийн эсрэг Өөрийгөө Та өргөөч. Та шийтгэлийг товлосон билээ.


Учир нь шүүх дахин зөв шударга болж, Зүрх шулуун бүхэн түүнийг дагана.


Би сохруудыг мэдэхгүй замаар явуулан Мэдэхгүй харгуйгаар тэднийг удирдана. Би өмнө нь харанхуйг гэрэл болгон, Муруйг тэгш болгоно. Би тэдэнд үүнийг хийх бөгөөд тэднийг орхихгүй.


Энэ нь сохрын нүдийг нээж, Гяндангаас хоригдлуудыг чөлөөлөн, Харанхуйд суугчдыг хорионы гэрээс гаргахын тулд юм.


Би зөвт байдлаа ойртуулна. Энэ нь хол биш байна. Аврал минь удахгүй. Би Сионд авралыг соёрхож, Израильд алдраа өгнө.


Ард түмнийхээ төлөө заргалдагч Эзэн чинь, Бурхан ЭЗЭН чинь ингэж айлдаж байна. “Үзэгтүн. Би гараас чинь согтуурлын аягыг, Хилэнгийнхээ аяганы шавхрууг авлаа. Чи дахин хэзээ ч уухгүй.


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Шударга ёсыг сахин зөвийг үйлдэгтүн. Учир нь аврал минь ирэхэд, Зөвт байдал минь илэрхийлэгдэхэд ойр байна.


Золгүй еэ! Гэмтэв би! Шарх минь эдгэршгүй. Харин би “Энэ бол үнэхээр өвчин бөгөөд би үүнийг тэсвэрлэх ёстой” гэв.


Хилэнц маань бидний эсрэг гэрчлэвч, ЭЗЭН, нэрийнхээ төлөө хөдлөөч! Урваж шарвасан маань үнэхээр олонтаа агаад Таны эсрэг бид нүгэл үйлдэв.


ЭЗЭН зөвтгөлийг маань авчрав. Ирцгээ, Бурхан ЭЗЭНийхээ үйлсийг Сионд хэлцгээе!


“ЭЗЭН зөвт. Учир нь би тушаалынх нь эсрэг тэрсэлжээ. Хүмүүс ээ, та бүгд сонсоцгоо, Өвдөлтийг минь харцгаа. Онгон охид ба залуус минь Олзлогдон одсон билээ.


(Би ч мөн тэднийг эсэргүүцэж дайснуудынх нь нутагт аваачив.) мөн тэдний хозлуулаагүй зүрх нь даруу болж, тэд хилэнцийнхээ шийтгэлийг хүлээн авбал,


Иймд зөвт ба буруут, Бурханд үйлчилдэг нэгэн ба Түүнд үйлчилдэггүй нэгний ялгааг та нар дахин нэг харах болно.


Иймд цагаас өмнө, Эзэнийг иртэл юуг ч бүү шүүгтүн. Эзэн харанхуйд нуугдсан юмсыг гэрэлд гаргах бөгөөд зүрхний санааг илрүүлнэ. Тэгээд Бурханаас хүн бүрд магтаал ирэх болно.


Урьд минь зөв байдлын титэм надад зэхэгдсэн байна. Зөвт Шүүгч Эзэн намайг тэр өдөр, зөвхөн намайг ч биш, Түүний үзэгдэхийг хүсэгч бүгдийг бас түүгээр шагнах болно.


Тэнгэр ээ, ариун хүмүүс ээ, элч нар аа, эш үзүүлэгчид ээ, түүний улмаас баярлагтун. Учир нь Бурхан та нарын төлөө түүнийг шийтгэв.


Тийм учраас ЭЗЭН шүүгч болж, та бид хоёрын хоорондохыг шүүж, Тэр миний гомдлыг хараад таны гараас намайг өршөөн аврах болтугай гэж хэлэв.


Набал үхсэнийг Давид сонсоод —Набалын гарт доромжлогдсон миний өшөөг авч, Өөрийн боолоо бузар мууг үйлдэхээс зогсоосон ЭЗЭН магтагдах болтугай. ЭЗЭН, Набалын нүглийг түүний толгойд хариулав гэж хэлэв. Тэгээд Давид хүн илгээж, Абигаилыг эхнэрээ болгох гэж байгаа тухай хэлүүлэв.


Давид цааш нь —ЭЗЭН амьд! ЭЗЭН түүнийг заавал устгана эсвэл түүний үхэх өдөр ирнэ эсвэл тулалдаанд явж устгагдана.


Тэгэхэд Самуел юу ч нуулгүй үг бүрийг түүнд мэдүүлэв. Тэгээд Ели —Тэр ЭЗЭН мөн. Мэлмийдээ юу тааламжтай гэснээ Тэр үйлдэг! гэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa